ААН-ҮҮДИЙН 2022 ОНЫ ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Aдмин / Хууль

"Аж ахуйн нэгжийн 2022 оны татварын буцаан олголт болох 55.2 тэрбум төгрөгийг ААН-үүдэд яг одоо шилжүүлж байна" хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хууль шинэчлэгдэж, жилд 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-аар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90%-ийг буцаан авдаг болоод буй.

Мөн алс зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлдэг байна.

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч байгааг илтгэж байгаа эерэг үзүүлэлт юм" гэв.

2022 оны буцаан олголтоор 3,475 ААН-д 55.2 тэрбум төгрөгийг шилжүүлэх юм байна.

зураг

Жилийн 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгууллагууд ААНОАТ-ыг 1%-аар төлдөг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.