Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй

Aдмин / Хууль

Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Баатарсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийг Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал ярилцав?

-Монгол Улсын Төрийн тэргүүн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархалтай байна. Ерөнхийлөгчийн барьж буй зарчим, мөрийн хөтөлбөртэй уялдуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай. 2019 оны аравдугаар сарын 18-нд Өмгөөллийн тухай хууль батлагдаж, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг дээшлүүлэх том ахиц болсон. Ерөнхийлөгчийн зүгээс өмгөөлөгчдийг нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэдэг асуудлыг ярьж байна. Өмгөөлөгчид маань нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж ирсэн гэдгийг хэлье. Гэвч сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхийн зөрчил болчхоод байна.

НҮБ-ын шинжээч Монгол Улсын Засгийн газрын урилгаар манайд ажиллаад буцахдаа сэжигтэн яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал нэлээд өндөр хувьтай байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчид нэг талаас нийгэмд шударга ёсыг тогтоож, авлигаас ангид байлгах, ард иргэд сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд авлигатай тэмцэж байгаа нэрийн дор хэлмэгдүүлэлт гарч эхэлж байна гэж өмгөөлөгчид үзэх болсон.

-Үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?

-Авлигын гэмт хэрэгт хүлээх хариуцлагыг чангатгах тухай төрийн бодлого зөв боловч нөгөө талдаа иргэдийг хэлмэгдүүлж болохгүй. Тухайлбал, авлигын хэрэгт буруутгасан хүн шүүхээр цагаатгагдаад, хэрэг хийгээгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын хариуцсан мөрдөгч, прокурорт хариуцлага тооцох асуудлыг давхар ярих ёстой. Авлигын гэмт хэрэгт хүнийг 3-4 жил шалгаж байгаа нэрээр хорьж цагдаж, саатуулан ар амьдрал, ажил төрлийг нь сүйрүүлдэг. Үүнд хамгийн хүнд өртдөг нь ар гэр, үр хүүхэд нь байдаг. Тиймээс хэрэв цагаадаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөрдөгч прокурорт хуулийн хатуу хариуцлага тооцож байх ёстой гэдэг зарчмыг хэлэх ёстой.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Чухам ямар хэрэг үүсээд байгаа юм бэ?

-Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТС-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа. Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт.

-Таны үйлчлүүлэгч З.Энхболдод хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гараад байгаа. Үнэн үү?

-Нэгэнт прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэрэг тулгаж, үүнтэйгээ холбогдуулан дараагийн шатны арга хэмжээ болох хилийн хориг тавигдсан. Миний үйлчлүүлэгчид өөрт нь огт хамааралгүй асуудлаар хэрэг тулгаж байгаа учраас бид шүүхээр нэг мөр үнэн мөнийг нь тогтоолгоно гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв энэ хэрэг цагаадаж хэрэгсэхгүй болбол бид мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардах болно.

Сэтгүүлч: Б.ЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Аятайхан үгээр шүүмжлээч ээ. [103.57.93.119] 2023-04-13 21:41:01

Зи-г очиж очиж "Пи..идаа" гэж муулдаг ч юмбдээ? Ёстой муухай юмаа, хогийн үгээр Зи-г хэлсэн байх юм. Оронд нь "луйварчин", "завшигч" гэж бичвэл болно ш дээ. Гэтэл б..с, ш..стэй адилтгаад "Пи..идаа" гэх бүдүүлэг үгээр дайраад л. Ичмээр юмаа.

Зочин [103.229.121.252] 2023-04-13 21:34:50

Энэ нехер тэнэгтэж байж зикатайгаа цуг ачигдах нь л дээ

Зочин [49.183.13.202] 2023-04-13 17:56:38

Naad p.. chin tavan tolgoi,huvichlal,songuuli uur budliantuulaagui um bnuu?

тогтох [202.21.100.210] 2023-04-13 11:25:04

Тэгвэл мөрдөгчид, шүүх прокурор байгаад хэрэггүй юм бишүү энэ нөхрийн ярилцлагаар бол өвөрт нь унтаж байсан юм шиг мэдэж байна аа ер нь ийм худраггүй хуйвалдааны зарчим байснаар нийгэм ялзарсан ялзралын гол этгээдүүдийн нэг яах аргагүй мөн ш дээ. Бас сүрдүүлэх санаатай ...

ЗОЧИН [202.126.90.112] 2023-04-13 10:40:42

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨЛД ИЙМ БУРУУ ЗҮЙЛ ТОГСОН ЮМ ӨМГӨӨЛҮҮЛЖ БАЙГАА ХҮН БОЛ БУРХАН БОЛЧИХДОГ ГАДААД ОРОНД БОЛ АЛДСАН ЛАДАА НЬ БУРУУ БАЙСАН ЮУНААС БОЛЖ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ҮҮНИЙГ НЬ ХӨНГӨЛӨХ ГАРЦ ЭНЭ БАЙНА ГЭЖ ӨМГӨӨЛДӨГ ҮХЭР МОНГОЛЧУУД БОЛ ШУУД МУЙХАРЛАН ТЭНЭГТЭН ЗҮТГЭДЭГ ТҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ ЭНЭ ТЭНЭГ ӨМГӨӨЛӨГЧ БАЙНА.

Зочин [202.179.15.10] 2023-04-14 07:50:28

Харин тэх. Өмгөөлүүлэгч нь ингэж яриж попорч болно. Өмгөөлөгч ийм байж болохгүй.

Зочин [192.82.89.50] 2023-04-13 10:18:36

Мөнгөө авах гээл худлаа шааж бна у.мөй тавга шөл авч ид

Хариулт [150.129.142.214] 2023-04-13 10:00:25

Сэтгэгдэл гэгчээр хүнийг харлуулж , ичнээ яллаж , муулж БОЛОХГҮЙ ЭЭ. Хүн сэтгэн бодох дүгнэлт хийхдээ араатан амьтан , сармагчингаас ялгаатай байх ёстой.

Зочин [150.129.142.214] 2023-04-13 09:56:50

Хүнийг сошиаль яллаж болохгүй.Шүүх гэм буруутай эсэхийг тогтооно. Сэтгэгдэл гэгчээр хуцалдаад эхлэлээ

Хулгайчуудыг үзэн ядагч [202.126.90.56] 2023-04-13 09:44:41

Чиний аманд бөөлжтөл чинь мөнгө шахаа биз. Чи одоо мөнгөөр бааж байгаа биз дээ гөлөг өө. Яасан том шааж байна аа

Зочин [117.111.14.135] 2023-04-13 09:38:42

Шаана биз муу сданууд

Зочин [202.9.41.29] 2023-04-13 08:29:28

Чи өөрөө хажууд нь хараад байж байсан биш, Зика нүүрсэнд хамаатай хамаагүйг яаж мэдээд байгаан? Тэрийг чинь нотлох баримт дээр үндэслэж шүүх тогтоодог юм штээ, Б.Баатарсайхаан.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.