Шүүхийн сахилгын хороо шинэ тутам ба өөрийн гэсэн байргүй

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлд заасанчлан Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо Сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж байгаа байгууллага юм.

Хуульд зааснаар тус байгууллага нь шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага Энэ онд Шүүхийн сахилгын хороонд нийт 3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтээс үүдэн сахилгын хороонд ажлын байргүй байгаа нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгааг удирдлагууд нь уламжилжээ. ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатарын зүгээс Шүүхийн бие даасан хараат бус байдал санасан хэмжээнд хүрэхгүй байгааг онцлоод шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээд ял зашвих замаар цагаадах буруу тогтолцоо үйлчилсээр байгааг онцолсон байдаг.

“Шүүгч гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй” зарчим хэмээх далбаан дор хууль бус үйлдэлд дадсан зарим шүүгч нарын асуудлыг шийдвэрлэх, гажуудлын уг үндсийг арилгахын тулд юун түрүүн сахилгын хорооны хэвийн үйл ажиллагааг хангах асуудл нэн тэргүүнд тавигджээ.

Хэрвээ шүүх, шүүгч хариуцлагатай хуулийн дагуу ажилладаг бол шударга ёсны ахиж дэвшил мөрөөдөл төдий байхаа болих юм. Улс төрийн нөлөөллөөс ангижрах асуудлыг ахуйн хүрээндээ ч шийдвэрлэхгүй хойрго хандсаар ирсэн ужиг урхаг нэгэнт тодорхой болж шүүхийн шинэчлэлийн багц асуудалд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт 2019 оноос хүчтэй яригдах болсон.


Сэтгэгдэл

MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-20 09:55:39

NOXOI,BOXSDDOG,XYMYYCYYDIG,SAXILGIN,XOROO,ARGA,XEMJEE,AB,TUXAILBAL.ENXJIN,XOTXONI,102,BAIRNI,2,ORZOND,YE,YE,IRDEG,URT,YSTEI,NYDENI,SHILTEI,ZALUU,ODOO.ZAGAAN.URT,FELNIKTEI,XYYXED,TEBREED,IREED,BAIDAG,XYNIGXYRGEN,TYMEEGIN,XYY,ENGYYNEETEI,XAMT,SHALGAJ,XUULIN,DAGUU,SHIDBERL.ZAANA,N,OLON,ADILXAN,XULGAAJUUD,BAIDAG,

Иргэн [192.82.82.174] 2023-04-19 21:31:19

Байргүйгээс болж ажлаа сайн хийж чадахгүй байна гэж байгаа бол хороогоороо огцрох хэрэгтэй, боломжийн байр савтайн байна лээ, шүүгч хэргийг буруу шийдвэрлэх эрхгүй, гэхдээ яахав ядаж 3-аас дээш удаа шийдвэр нь дараагийн шатных нь шүүхээр өөрчлөгдвөл сахилгын шийтгэл хүлээлгэдэг баймаар байна. Бас шүүгчийн мэргэжлийн алдаа гэж ямар алдааг хэлэх, ямар байгууллага шалгаж тогтоохыг хуулиар зохицуулаагүй юм билээ, энэ цоорхойг хурдан нөхөж хуулийн төсөл боловсруулаач ээ Дээд шүүх, Сахилгын хороо, Хууль зүйн яам, гишүүд ээ.

Иргэн [139.5.219.149] 2023-04-19 10:51:53

Хууль зүйн яамны барилгаас хувь таслаж өг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.