Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Aдмин / Улстөр

Бүгд найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев энэ сарын 29,30-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Киргиз улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал бөгөөд Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Киргизийн Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахаар төлөвлөж байна.

Айлчлалын үеэр Бүгд найрамдах Киргиз улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Киргизийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.