“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Голомт банк хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих зорилгоор “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд 60 харилцагчийг худалдан авалтын эрхийн бичгээр, 6 харилцагчийг “Universal Beijing Resort”-руу аялах хос эрхээр шагнах юм.
Харин энэхүү урамшуулалт аяны эхний ялагчдыг Golomt Bank болон Ikon News хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаа худалдан авалтын эрхийн бичгийн 25 ялагч, аяллын эрхийн бичгийн 1 ялагч нийт 26 шагналын эздийг тодруулсан юм.
Супер азтан болсон 10 настай бяцхан харилцагчийн сэтгэгдлийг хүргэж байна.