Өлсгөлөн зарласан Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч эмнэлэгт хүргэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён өлсгөлөн зарласнаас хойших 19 дэх өдөр бие нь муудаж өнөөдөр буюу даваа гаргийн өглөө эмнэлэгт хүргэгджээ.

Тэрбээр засгийн газрыг өөрчлөн чадавхижуулахыг шаардан наймдугаар сарын 31-нээс эхлэн өлсгөлөн зарласан юм. Мөн Ерөнхийлөгч Юн Сог Ёл-д хандан “ардчилалд хохирол учруулсныхаа төлөө иргэдээс уучлалт гуйж, Японы Фүкүшима-1 АЦС-ын цэвэршүүлсэн усыг далайд асгах асуудлаар эрх баригчид байр сууриа эргэн харахыг шаарджээ. Өнгөрсөн долоодугаар сард Өмнөд Солонгосын эрх баригчид "далайд ус асгах Японы төлөвлөгөө нь олон улсын стандартад нийцэж байна" гэж мэдэгдсэн юм.

Сөрөг хүчний намын даргыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсний дараа тэрбээр өлсгөлөн зарласан аж. Ням гарагт Ли Жэ Мёны биеийн байдал муудсан бөгөөд түргэн тусламж дуудсан хэдий ч тэрбээр эмнэлэгт хэвтэхээс татгалзсан байна.

Тэрбээр эхэндээ Үндэсний Парламентын ордны гадаа майхан барьж өлсгөлөн зарласан ба бие нь муудсан тул есдүгээр сарын 13-нд ордон дахь ажлын өрөөндөө шилжин эсэргүүцлээ үргэлжлүүлж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.