Оршин суугаа хаяг дээр нь танихгүй хүн бүртгэлтэй эсэхийг шалгах боломжтой

Aдмин / Нийгэм

Оршин суугаа газрын хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгахыг УБЕГ-аас санууллаа. Ингэснээр өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгах юм.

www.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтрэн “Байнга оршин суугаа хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгах” цонхоор эсхүл www.check.burtgel.gov.mn холбоосоор хандана.

Өөрийн регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулан "Илгээх" товчийг дарна. Илгээх товчийг дарснаар танд тус оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэл харагдах юм байна.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл буруу бол мэдэгдэх” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх, мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулна.

Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл буюу "Сонгогчдын нэрийн жагсаалт" дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтэд ил тод гарч эхэлнэ.

Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.84] 2024-01-14 16:22:40

Хорооны авгай нарын хорт ажиллагаа эхэлсэн. Хорооны засаг даргыг Дүүргийн засаг дарга тамгын газрууд удирддаг бохир сонгуульд хяналт тавих цаг ирсэн. Ирээдүйгээ баллах уу эх орноо харийн болгох уу шунал нь дуусдаггүй үхмэрүүдээр төрөө бариулах уу гэдгээ иргэн бүр хариуцлагатай байх.

Sodjavkhlan [202.55.188.89] 2024-01-12 12:16:40

Bi bayrtai bna

зочин [66.181.186.170] 2024-01-12 11:06:25

Таньдаг хүмүүсийн болон тохирсон айлын нэр дээр бүртгүүлчих биз дээ. Худлаа шалгаад яах бэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.