Ш.ЦОГТОО: МОНГОЛ УЛСАД БУГШСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААНЫ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ , ЭС ҮЙЛДЭХҮЙН ТАЛААР ТОВЧ ХӨНДӨХҮЙ

Aдмин / Хууль

Үндсэн хуулийн өдөрт зориулаарай .

Шинэ Үндсэн хуулийн буянаар дарга ангийг иргэдэд үйлчилдэг үйлчлэгч болгочихсон хэр нь түүнийг өнөө хүртэл " төр " , " төрийн алба " " нам засаг " гэж бялдуучлан шүтэх социалист үзэл суртал , тархи угаалт , нийтийн тэнэгрэл , төөрөгдөлд автагдсан монгол шиг зарим нэг улсад энэ асуудал байдаггүй зүйл мэт санагдахыг үгүйсгэхгүй .

Гэвч практик тэс өөр . Ардчилсан улсад бол уг асуудал Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг гэмт хэрэгт шууд тооцогдоно . Нийтийн ашиг сонирхолд харш үйлдэл , эс үйлдэхүйн сүүдэр болсон авлига хээл хахуулийн золиосонд Үндсэн хуулиа хамгаалах чадваргүй суларч доройтчихсон улс үндэстнүүд ээлж дараалан мөхсөн кeйс цөөнгүй .

  • Үр дагаварт нь нeофeодализмын үндсэн шинж тэмдэг болох хоцрогдсон хөдөө аж ахуй , бүдүүлэг уул уурхай , үе дамжин засгийн эрх барих мунхаглал тэр улс оронд цэцэглэж урагшлах биш , ухралт хоцрогдлын замд буцаж ордгийг импeрик судалгаа харуулсаар байна .
  • Аливаа улс үндэстний тахиж шүтдэг оюун санааны үнэт зүйлийн оньсон түлхүүр нь Үндсэн хууль байдаг . Тухайлбал манай одоогийн энэ нийгэмд гэхэд 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуультай дүйцэхүйц тийм цэвэр ариун нийтийн үнэт зүйл , гарц гаргалгааны эх сурвалж үнэндээ байхгүй
  • Харамсалтай нь ийм ариун дагшин шүтээнийг эрх мэдэл , албан тушаалаар байнга өлсөж цангаж явдаг ёс суртахуунгүй өлөн ховдог этгээдүүд үеийн үед л бузарлахыг санаархаад зогсохгүй даварсан дээрээ улам даварч иргэдийн эрх , эрх чөлөөг булааж авсаар ирсэн нь нууц биш .
  • Чухам иймээс тэдний хязгааргүй их хүсэл шуналд ард түмний нэрийн өмнөөс хориг тавих цорын ганц хэм хэмжээг эрдэмтэн мэргэд бодож олсон нь Үндсэн хууль . Энэ нь яваандаа хүн төрөлхтөнд шударга ёс тогтоох агуу том нээлт болсон түүхтэй .
  • Тэгвэл бид тусгаар тогтнолынхоо үнэт зүйл болсон Үндсэн хуульдаа ямархуу хандаж байна вэ гэдэг дээр жишээ болгож 5 - хан асуудлыг товч хөндье :
  • 1. Савсалсхийвэл зорчих эрх хязгаарлана . Хилийн хориг тавина гэдэг болжээ . Гэтэл Үндсэн хуульд Монгол Улсын иргэн " Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй . Гадаадад явах эрхтэй . Эх орондоо буцаж ирэх эрхтэй . Энэ эрхээ баталгаатай эдэлнэ " хэмээн зааж өгөөд үүнийгээ иргэний үндсэн эрх гэж тодотгосон болно .
  • Ийм агуу үзэл санааг эрүүгийн салбар хуулиудад зөв тусгачих парламент , зөв хэрэглэхэд бэлтгэгдсэн шүүх , прокурор , мөрдөгч хэр зэрэг хангалттай байгаа билээ ? Тэр мөрдөж буй хуулийнх нь зүйл заалтууд нь тэгээд Үндсэн хуульд нийцэж байгаа юу ? Хууль хэрэглэж буй нөхдүүд Үндсэн хууль зөрчихгүй зөв хэрэглэж байгаа гэдгийг хэн батлаад байгаа юм бэ ? Иргэдийн үндсэн эрхийн гомдол хаана хэрэгжиж байна ? ! ? гэх мэт асуултад шинжлэх ухаанч хариулт авч , хууль зүйн анализ хийлгүйгээр зүгээр мэдэмхийрэх ямар ч боломжгүй.
  • Саяхан л монгол хүн гадаадад явах байтугай дотооддоо " виз " - тэй зорчдог социалист нийгмийг шинэ монгол улс , шинэ монгол хүмүүс болгон өөрчилснөө дэлхий дахинд тунхаглан зарлаж сүйд майд болоогүй сэн билүү . Одоо санд мэнд урьдчилан хориход хийв үү үгүй юу л зорчих эрх хязгаарлана гэх . За тэгээд гав гэнэ, бугуйвч л гэнэ . Товчдоо бол Үндсэн хууль иргэн чи эрхтэй гэнгүүт өөдөөс нь " чи муу эрхгүй " гээд сөрөөд буйг юу гэж үзэх болж байна ?
  • 2. Бас болоогүй ээ . Яах ийхийн завдалгүй л төрд алба хаших , нийтийн албанд ажиллах эрхийг нь бүр юу ч биш юм шиг хасаад хаядаг болчхож . Ядаж төрд ажиллаж буй хүний эрхийг хөнддөг байгаа даа.
  • Тухайлбал , төрийн албанд түй ч хамаагүй мөрөөрөө бизнес хийгээд явж буй хүнийг хүртэл тагнасан чагнасан ил далд мэдээллээс үзвэл таны үйл ажиллагаа төрийн албан хаагчтай ямар нэг холбоо сүлбээ байх тул бизнесмен чиний нийтийн албанд ажиллах эрхийг төдөн жилээр хаслаа гэх рүү ухвар мөчид ухаан санааны үүднээс баахан айдас хүйдэс дагалдуулаад хүн яллаж буй олон арван кэйс , баримталж буй хуулиуд , түүнийг баталж хүмүүс нь Үндсэн хуулийн шаардлагыг хангаж чадаж байгаа юм уу ? Ингэж хүний ажил мэргэжлээ сонгох эрхэнд дээр доргүй халдаад байж болох уу ? . . . гэх зэргээр нөгөөх " тамгын газрын булайг ухвал далай болно " гэдэг шиг Үндсэн хуулийн болон тусгайлсан хуулиудын суурь зарчмуудтай харшилдсан засаж залруулахаас өөр аргагүй үндсэн эрхийн зөндөө гомдол тэмцэл овоорчихсон байна .
  • Eрөнхийд нь базаж хэлбэл Үндсэн хуулийн өдрөөр баяр тэмдэглэхдээ биш , чухамдаа бол Үндсэн хуульд болон иргэн чиний эрх , эрх чөлөөнд харшилж буй болж бүтэхгүй асуудлуудыг тал талаас нь шүүн хэлэлцэж , зөв ба буруу чиг хандлагыг ялгаж салгаж, Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийн үйлчлэлийг тэр даруйд нь зогсоохын зэрэгцээ зөвийг нь прагматик өргөн хэрэглээ болгох арга хэмжээ авах нь нэг талаас УИХ, Ерөнхийлөгчийн институт , Засгийн газар, Цэц, шүүхийн үүрэг, нөгөө талаас Үндсэн хуулийн өөрийнх нь агуулга, мөн чанарын цаад шаардлага ийм болно . Shar

Эх сурвалж: Tsogtoo bagsh


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.68] 2024-01-24 11:53:25

үндсэн хууль бол төр мөн. төр гэж төрд ажилладаг дарга ажилтан биш. тэд бол ард түмэнд хөлсөөр үйлчлэгч нар. Жишээнь занданшатар, Хүрэлсүх, Оюун-эрдэнэ нар бол зарц болохоос биш төр биш.

зочин [122.201.26.210] 2024-01-13 09:39:58

зөв асуудал хөндсөн байна. Өнөөдөр төр гэдэг энэ инстицуцийг хамгааладг түүнийг хүндлэн дээдлэдэг хүмүүс маш ховор болж. Эхлээд төрөө дээдлэн хүндэтгэнэ гэдэг утга учрыг ойлгоаон цагт ухаан тэлнэ. Төрт ёс хуульт ёс гэдэг энэ зарчмыг мөрдүүлэхийн тулд төрд тангараг өргөдөг. Хэрэв сахиж чадаххгүй бол хуулиар хүлээсэн хариуцлага хүлээлгэдэг тэр зарчмыг сайн мөрдүүлсэнээр үндсэн хууль дагалдах хуулийн биелэлт хангагдах учиртай..

Зочин [66.181.191.232] 2024-01-12 20:40:13

Зөв асуудлыг гаргаж тавьжээ. Хүний эрхийг дээдэлсэн нийгэмд эрх чөлөөг ямар нэг байдлаар хорих нь буруу ш дээ.Үүнийг хүн бүр мэдэх боловч Цогтоо шиг гаргаж тавьсан нь хэд вэ хэн бэ.

zochin [103.212.117.251] 2024-01-12 13:36:10

Гаалийн газраас угшилтай авлигачин

Тогтох [182.221.223.230] 2024-01-12 23:30:20

Харин ч шударга хүн. Ямар юмныхаа авлигачин байдаг юм.

Зочин [202.9.40.161] 2024-01-12 12:41:41

Үүрэггүй хоосон эрх гэх юм ярих гэж орлдох нь хоосон тархитайн шинж

Хандгайт [59.153.115.75] 2024-01-12 11:30:35

"Үндсэн хууль" н үзэл баримтлал,үндсэн агуулга,үзэл санаа,эх хууль талаар таниас өөр хүн ярихгүй юм даа.Энэ "дээд малнууд" санаачилах хуулиа хүртэл оюутануудаар бэлдүүлнэ.Яан даа эх орон минь.амжилт хүсье.

Инженер [202.21.108.25] 2024-01-12 11:01:49

Монгол Улсын Үндсэн Хууль батлагдсан өдөр бол уг хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд таниулах нь ажлууд баймаар. Энэ санааг олон нийтэд таниулсан, иргэдийг Үндсэн хуулийн эрхээ эдлэхийг сануулсан нийтлэл бичсэн, Цэцийн гишүүн асан танд баярлалаа. Танд амжилт хүсье


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.