Төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг цагт 5,000₮-ийн төлбөртэй болгоно

Aдмин / Нийгэм

Замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Төрийн байгууллагын гаднах зогсоолд ажилтнууд нь бүтэн өдөр үнэ төлбөргүйгээр автомашинаа байршуулж, дүүргэдэг. Харин төрийн байгууллагаар үйлчлүүлэхээр очсон иргэдэд зогсоол олдохгүйгээс төв зам дээр машинаа байршуулах асуудал их гардаг нь түгжрэлийг зохиомлоор үүсгэх үндэслэл болоод байгаа юм.

Тиймээс төрийн байгууллагын нийтийн эзэмшлийн зогсоолыг төлбөртэй болгохоор журмын төслийг боловсруулж, нийслэлд хүргүүлсэн тухай Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. Уг журамд тусгаснаар хотын төвийн А бүсийн авто зогсоолд машинаа байршуулбал цагийн 5,000, хотын зах буюу Б бүсэд байршуулбал 4,000 төгрөгийн хураамж төлөх нь. Гэхдээ журмын төслийг НИТХ эцэслэн шийдвэрлэх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд автомашины 62,000 гаруй ил зогсоол байгаагаас нийтийн 31,000, худалдаа үйлчилгээний 7,700 орчим, хорооллын дотор 15,000 байдаг бол 7,000 гаруй нь хувийнх.

Эдгээрээс эхний ээлжид төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолыг төлбөртэй болгохоор НЗДТГ-т саналаа явуулжээ.

Төрийн байгууллагын албан хаагчдын 55% нь буюу 63,000 нь хувийн тээврийн хэрэгслээрээ зорчдог гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр машин төрийн байгууллагын гадна зогсоолд өдөржин байдаг болохоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зогсоол олдохгүй болж, машинаа нэгдүгээр эгнээнд тавьж ачуулж хохирох, нийтийн тээврийн хэрэгслийн эгнээнд саад учруулах зэргээр зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ байдлыг зохицуулахаар журмын төсөл боловсруулснаа тайлбарлав. Өглөөний 09:00 цаг гэхэд төрийн байгууллагуудын гаднах автомашины зогсоолын дүүргэлт 80%-тай болсон байдаг аж. Харин хорооллын доторх автомашины зогсоолыг төлбөртэй болгохгүйг тус хорооны эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.221] 2024-01-15 10:22:30

ДУНДАЖ ДАВХРАГА БОЛОН ЯДУУС СӨНӨТҮГЭЙ ГЭСЭНТЭЙ ЯЛГААГҮЙ ШИЙДВЭРҮҮД БАЙНА

Төрийн албаныханд амар болжээ. [103.57.93.133] 2024-01-14 20:51:40

Тэгэлгүй яахав. Машинтай ИРГЭД хувийн асуудлаар тарийн яам, газруудад ДӨХӨЖ ЧАДАХГУЙ, асуудлаа оруулж чадахгүй төрийн албаныханд ЁСТОЙ АМАР болжээ. Кх!

ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-14 07:54:58

МАШ ЗӨВ. ТЭГВЭЛ ТЭД Ч, ТЭНД ОЧИХ ИРГЭД Ч АВТОБУМААР ЯВДАГ БОЛНО. ТҮГЖРЭЛ ЭРС БАГАСНА.

зочин [66.181.190.234] 2024-01-14 00:21:18

Ядарсан ядуу иргэдээс татвар төлбөр хураахдаа төр засаг гарамгай ажиллаад байна уу? Иргэд албан татвар, төлбөр, гувчуураа дийлэхээ болилоо яах вэ? Ажилгүй орлогогүй иргэд олшсоор, өдрөөс өдөрт ядуурсаар, өвдсөөр, доройтсоор, уруудсаар байтал ҮСХ-ны мэдээгээр Монголчуудын сарын дундаж цалин 2 сая төгрөг, дундаж тэтгэвэр 680000 төгрөг болоод байгаа гэсэн үү? Иргэд туйлын хэцүү хүнд нөхцөлд амьдарсаар байгааг төр засаг мэдэхгүй байгаа юмуу? Утааг яах вэ? Хоолой хорсгосон, маш муухай эхүүн үнэртэй юу гээчийн утаа-хорт хий вэ? Хот даяараа утаатай байгааг яах вэ? ойр хавьд нь гэр хороолол байхгүй газар ч битүү утаа байгааг яах вэ?

Зочин [202.126.88.142] 2024-01-13 12:40:37

ХАМГИЙН ЗӨВ ТҮГЖРЭЛ ЭРС БАГАСАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ. ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН НАЙМААЧИДЫН ЗОГСООЛЫН ҮНИЙГ НЭГ ЦАГТ 25000 ТӨГРӨГ БОЛГОЧИХ ХОТЫН ДАРГАА ТЭГВЭЛ АРӨЙ ДЭЭР БОЛОХ БАЙХ.ШҮҮ. ТЭГЭЭД ХӨДӨӨНИЙХНИЙГ БҮҮ ОРУУЛ

зочин [74.96.165.66] 2024-01-13 03:43:03

Европ, америкийн орны нийслэл, том хотын төв хэсгийн зогсоол цагт дунджаар 15$ байх юм билээ. Үүнээс дээшээ ч бий байх, доошоо ч бий байх. Тухайн орчинд хэн ч зогсоолын төлбөр төлнө, дэлгүүр хэсэх хүн ч, тэндэх яамны дарга цэрэг ч адил. Манайд л төрийн алба хаагч ажлын газрынхаа үүдэнд хязгааргүй хугацаатай, төлбөргүй зогсоолтой байдаг. Таны машиныг зогсоолоор хангах үүрэг төр, хувь, олон нийтийн аль ч байгууллагад байхгүй, та машинаараа ирвэл зогсоол төлнө, нийтийн тээврээр явдаг бол зогсоол хэрэггүй. Хувьчилж, эсвэл түрээслэж авсан газартай, тэр газартаа ажлаа явуулдаг компани байгууллага л зогсоолыг төлбөртэй, төлбөргүй ашиглуулахаа өөрөө шийднэ, манай Улсын Их дэлгүүр шиг. Төрийн байгууллага зогсоол өмчилдөггүй, эзэмшдэггүй бол ажилтан нь нь хувийн машинаа үнэгүй зогсоох эрхтэй байх уу? Зах зээлийн нийгэм гэдэг чинь энэ. Төрийн ордон ч ялгаагүй ижил зарчим баримтлах ёстой.

Зочин [66.181.187.52] 2024-01-13 06:31:26

Маш зөв. Адилхан л эрхээ эдлэх хэрэгтэй

зочин [66.181.184.111] 2024-01-12 18:37:31

Сонгуулийн өмнө иргэдийнхээ түрийвчтэй нь ярих зоригтой хүн байхгүй ээ, ингэсгээд замхарна

Зочин [202.126.89.136] 2024-01-12 18:08:12

Ёрөөсөө төрийн албыг ном, журмын нь дагуу хашдаг хүн гэж алга боллоо. Ийм өчүүхэн бодол тээж, өчүүхэн арга хэмжээ авч ажиллах сэтгэхүй болохоор яах уу.

хнн [202.179.25.203] 2024-01-12 16:44:18

ЕРӨӨСӨӨ Ч БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА ДАА. ИНГЭХЭЭР ТҮГЖРЭЛ БУУРЧИХДИЙМ УУ

Зочин [124.158.95.5] 2024-01-12 16:43:41

БОДУУШТАЙ

иргэн [202.21.117.210] 2024-01-12 16:22:11

Монголчууд бид нийтээрээ оюуны хоосролд гүн идэгджээ. Төрийн ажил залгуулж байгаа албан хаагч чинь тэгээд бас хүн биш үү машин унах хүртэл эрхгүй болцон уу өглөө цагтаа ир гээд хуруу уншуулна яаж амжиж ирэх үү гээд хөлс шүлс цан хөөрөгтөө баригдан цаг нартай уралдана гэр бүл үр хүүхдээ хүргэнэ зөвхөн өөрийгөө адгуулдаг бол бас яахав гэхсэн бас нэг л айлын өрхийн тэргүүн гэргий байгаа шдээ. Тэгэхээр нийгэмд тэгш бус байдал үүсгэж судалгаа үндэслэлгүй гэнэт л нэг юм их мэддэг царайлж элийрхээ болиод өгөөчээ. Нийтэд асуудлууд нь илэрхий байна шүү дээ аар цаарханаас нүд хуурч ажил хийсэн дүр эсгэхээ боль

ТАХ [202.126.89.56] 2024-01-12 16:32:40

Хуруу уншуулахаа больсон балай минь. Иймэрхүү эргүүнүүд төрийн алба хашдаг гэхээр угаасаа бүткү!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.