Цахилгаан машин зогсоол үнэ төлбөргүй ашиглана

Aдмин / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулсан. Жишээлбэл, иргэдийн нийтлэг хэрэглээний “Pruis” маркийн автомашин 100 километр замд 17 мянган төгрөг зарцуулж байгаа бол цахилгаан машин 100 километрт 2600 төгрөг зарцуулдаг. Ингэхээр эдийн засгийн хувьд 2.6-3.9 дахин хямд байна гэдгийг албаныхан мэдээлж буй.

Монгол Улсад 2023 оны эхэнд 700 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1000 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг 30 мянгад хүргэх зорилт тавьжээ.

Улсын хэмжээнд 100 орчим цахилгаан цэнэглэгч төхөөрөмжийг бий болгоно. Томоохон хотхон, хороолол, худалдааны төвүүд, төлбөртэй зогсоолуудад цахилгаан цэнэглэгчтэй болгох үйл ажиллагааг төлөвлөсөн. Одоогоор манай улсад 70 орчим цахилгаан цэнэглэх төв байгаа. Үүний 15 нь орон нутагт байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд баруун, зүүн, төвийн бүсдээ цахилгаан машин цэнэглэх цэг байгуулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлэв.

Мөн авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудтай хамтран 150-200 километр тутамд байгуулна. Аймаг бүрт жил бүр 2-3 цахилгаан авто машин цэнэглэх цэг байгуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Сангийн яамтай хамтран Гаалийн албан татвараас чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад оруулахгүй, татвараас чөлөөлөх, төлбөртэй авто зогсоолоор төлбөргүй үйлчлүүлэх зэрэг төр засгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх хөнгөлөлтийн хэлбэрүүдийг үе шаттайгаар бий болгох аж.


Сэтгэгдэл

Зочин [202.70.44.46] 2024-01-15 12:19:12

Цахилгааны үнийг төрөөс хүчээр барьж байгаа учраас л хямдхан тооцоо гараад байгаа юм. Зах зээлийн үнээр аваад эхлэх үед асуудал болно доо

Зочин [203.98.76.249] 2024-01-15 10:51:07

баахан хужаа машинаар дүүргэх хужаа нарын бодлого. төрийн их том өөрчлөлөт хийх хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.