Трамп, Байден нарын кампанит ажилд Маск хандив өгөхгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд хандив өгөхгүй гэдгээ Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт мэдэгджээ.

И.Маск өөрийн X нийгмийн сүлжээний хуудсанд “Маш тодорхой хэлье, би АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэнд ч мөнгө хандивлахгүй” хэмээн бичсэн байна. Түүнийг өнгөрсөн амралтын өдрөөр Флорида муж улсын Палм-Бич хотод Д.Трамп болон Бүгд найрамдах намын /БНН/ цөөн хэдэн чинээлэг хандивлагч нартай уулзсан гэж The New York Times сонинд мэдээлснээс нэг хоногийн дараа ийн жиргэжээ. Ерөнхийлөгч асны гэр Палм-Бичэд байдаг.

И.Маск бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээллээр 195 тэрбум долларын хөрөнгөтэй. SpaceX компанийг мөн удирддаг тэрбээр кампанит ажилд нь шууд хандив өгөхөөс өөр арга замаар Трамп эсвэл Байденыг дэмжих боломжтой юм. Тухайлбал, тэрбээр нэр дэвшигчдийн аль нэгийг дэмжиж буй улс төрийн үйл ажиллагааны хороонд хандив өгч болно.

И.Маск томоохон хандив өгөх нь нэр дэвшигчийн сурталчилгаанд чухал нөлөө үзүүлж чадах юм. Түүнээс хоёр нэр дэвшигчийн аль нэгнийнх нь хороонд хандив өгөхөөр төлөвлөж байгаа эсэх талаар цахим шуудангаар тодруулахад хариулт өгөөгүй байна. Түүний хувьд олон нийтийн сүлжээгээр дамжуулан улс төрийн байр сууриа илэрхийлдэг хэдий ч сонгуулийн кампанит ажилд байнга, томоохон хандив өргөгч нэгэн биш юм. И.Маск 2018 оны Конгрессын завсрын сонгуулийн үеэр БНН болон Ардчилсан намын хороодод тус бүр 33 900 доллар хандивлаж байжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: ''Монцамэ агентлаг''


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.