Т.Баярхүү: Газны дэлбэрэлтэд өртсөн айлуудын хохирлыг тогтоох ажил дуусаж байна

Aдмин / Улстөр

Хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өгөв. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан байгаа. Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.

УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна" гэж ярилаа.


Сэтгэгдэл

Бар [103.212.116.115] 2024-03-21 21:18:33

Зүгээр л схн унтаж амарч бсн хүмүүс шд энэ их хохиролыг яарлтай төр баргдуулж өгх хэргтэй дрн тр кампонаасаа авна бз

зочин [66.181.188.57] 2024-03-20 21:23:42

Учирсан бүх хохирлыг Дашваанжил компани хариуцах уу? Татвар төлөгчдийн мөнгөөр энэ хохирлыг арай барагдуулахгүй биз дээ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.