Н.Учрал: Авлигатай тэмцье гэвэл хиймэл оюун ухааныг ашиглах нь зөв

Aдмин / Улстөр

Засгийн газраас таван "Ш" ажиллагааны хүрээнд шил ажиллагааг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яаманд хариуцуулсан. Энэ хүрээнд тус яамны сайд Н.Учрал өнөөдөр Төрийн Ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шил ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгах үүднээс shilen.gov.mn сайтыг ажиллагаанд оруулсан билээ. Тэгвэл тус сайтад шинэчлэл хийснээ салбарын сайд нь онцолсон юм. Энэ талаар тэрбээр "Шинэчлэгдсэн сайтад хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн Chat GPT нэмэгдлээ. Эхний ээлжид ашигт малтмалтай холбоотой бүх лицензийн мэдээллийг оруулсан байгаа.

Уг хиймэл оюун ухаан есөн настай хүүхдийн сэтгэлгээгээр өгөгдсөн мэдээллийг бидэнд харуулна. Энэ бол автомат хариулагч биш. Бүх төрлийн мэдээлэл дээр дата анализ хийгээд аль ч төрлөөр асуусан хариулах чадвартай.

Одоогоор зөвхөн ашигт малтмалтай холбоотой асуултад бүрэн хариулж байгаа. Хоёр долоо хоногийн дараагаас жишээлбэл газар олголтын мэдээллийг авдаг болох боломжтой.

Мөн шинэчлэгдсэн сайтын бас нэг давуу тал нь өмнөх дээр төрийн байгууллагууд нь мэдээллээ илгээж түүнийг нь манай яамнаас нийтэлдэг байсан бол одоо төрийн байгууллагууд нь мэдээлэл оруулдаг тус тусын эрхтэй болсноор мэдээллээ өөрсдөө оруулах, шинэчлэх, засварлах зэргээ хариуцах юм.

Монгол Улс авлигатай тэмцье гэвэл технологи ашиглахаас өөр аргагүй. Хиймэл оюун ухааныг салбар бүрд ашиглаж байна. Саяхан Дубайд болсон Засгийн газрын дээд хэмжээний уулзалтын сэдэв нь хиймэл оюун ухаан байсан. БНСУ-д болсон дээд хэмжээний уулзалтын сэдэв нь ч ижил байлаа. Дэлхий нийтээрээ технологийг ил тод, нээлттэй байхад ашиглаж байгаа энэ цаг үетэй хөл нийлүүлж байна гэхэд буруудахгүй.

Мэдээлэл авах зорилгоор төрийн байгууллагууд руу хүсэлт тавьдаг ч тэр нь олдоггүй, ойлгомжгүй байсныг хиймэл оюун ухааны ачаар ойлгомжтой, хялбар байдлаар мэдээллээ авах, дүн шинжилгээ хийх боломжтой болгож байгаа.

Уг сайт дээрх мэдээллээ шинэчлэхгүй яваад байвал тухайн байгууллагатай хариуцлага тооцно. Өмнө нь шилэн индексийн үнэлэмжээр тухайн байгууллагыг үнэлдэг байсан. Тэр үед мэдээлэл хоцрох, нэр зөрөх гэх мэт алдаа гардаг байсан бол одоо ийм асуудалгүй боллоо.

Хуучин хувилбар луу шилжиж ороод мэдээллээ авах боломж бий. Одоохондоо төрийн байгууллагуудыг үнэлэх боломжгүй байгаа тул үнэлгээ тавигдаагүй. Шинэчлэгдсэн хувилбарыг нэг сар орчим ашигласны дараа үнэлгээ хийх боломж бүрдэнэ" гэлээ.


Сэтгэгдэл

Toli [195.123.31.122] 2024-03-26 06:19:14

Juun soliotoi jum jariaad baigaa jum be! Awilga heel hahuuli awch ögöhöö l boliod, ulsin höröngö idsen humuusiig 25 jilees deesh shuud shorond hiij baih heregtei

Буурал [66.181.181.27] 2024-03-26 00:06:49

Монгол улсыг яаж арав гаруй яамтай болгох вэ гэдэг л чурал. Цахим яам ч хэрэггүй. Та хэд арай ажлын өөр аргаар ажилламаар юм биш үү?

Зочин [203.98.76.249] 2024-03-25 20:31:41

УИХ ЗГ ТӨВ банк бүгдээрээ хиймэл оюунтай сервер болог.

иргэн [66.181.177.147] 2024-03-25 15:54:45

Бэлэн мөнгөний гүйлгээг хязгаарлаад гүйлгээг цахимжуулбал авилгыг хянаж чадна даа Хэний данснаас хэн рүү мөнгө шилжиж байгааг хянадаг газартай болох хэрэгтэй

Санал [66.181.181.27] 2024-03-26 00:09:52

Эхлээд шийдэх ажил нь цахилгаан тасардаггүй байх.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.