ТАВАН ТОЛГОЙГ АВЧ ҮЛДСЭНИЙ 9 ЖИЛИЙН ОЙД: З.ЭНХБОЛД БОЛОН А.ГАНСҮХ НАРЫН ЯРИЛЦЛАГЫН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга асан З.Энхболд: Эрдэнэс таван толгойн ордыг гадаадын компанид алдаагүйн 9 жилийн ой тохиож байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд:1 жилдээ 3,3 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг ЭТТ компаниа бид алдах гэж байсан. 9 жилийн өмнө Таван толгойг алдаагүй учраас бид 1,2 их төгрөгийн ноогдол ашгаа ард түмэн хүртэж байна.

Хуульч А.Гансүх: Таван толгой бол олон арван тэрбум биш олон зуун тэрбум долларын өмч, хөрөнгө, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын маш олон тулгуур хүчин зүйл юм

УИХ-ын дарга асан З.Энхболд: Монголчууд байгалийн баялагтаа эзэн болох эхлэл тавигдсан. Иргэд нь 1,2 их наяд төгрөгийн ноогдол ашгаа авсан. Засгийн газар нь

Хуульч А.Гансүх: Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээсээ Таван толгойн гэрээг зөвшөөрч болохгүй байсан. М.Энхсайхан гээд сайд өөрөө толгой мэдээд Таван толгойн ордыг Хятадын компанитай гэрээлж болохгүй. Сайд хүнд ийм эрх байхгүй. УИХ-д ч ийм эрх байхгүй. Гэтэл ийм заалтыг оруулаад гэрээлэх гэж байсан шүү дээ.

Таван толгойн гэрээний заалтуудыг УИХ-ын даргад танилцуулахад би загнуулж байсан. Би тухайн үед би энэ заалтыг оруулж гэрээ хийж байгаа хүн биш шүү дээ гэж хэлж байсан. Ингээд УИХ-ын даргын хэлэх үгт өөрчлөлт оруулж хатууруулж байсан.

Таван толгойн ордыг ямар ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж байгааг бид харж байна.

ПР хийж Таван толгойг гадны компанид өгөх ажиллагаа явагдаж байсан. УИХ энэхүү гэрээг зогсоож Таван толгойг авч үлдсэний үндсэн дээр зөв голдиролдоо орж, өнөөдөр ард түмэн өгөөжөө хүртэж байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд: Таван толгойн хувьцааг амь оруулна, IPO хийнэ гээд сонин сонин юм яриад байгаа юм. IPO гэдэг чинь Таван толгойгоо зарна, хувьчилна гэсэн үг. Биржээр дамжуулж зарна гэсэн үг. Тиймээс IPO-ийн тухай ярих ерөөсөө байж болохгүй. 200 жил монголчуудад ноогдол ашгаа өгөөд хэвийн ажиллаж болж байгаа компанийг яахаараа бид нар хувьчлах гээд байдаг юм. Яг нөгөө Хятадын Шиньхуа компани амдаад сууж байгаа. Тэгэхээр Шиньхуагийн захиалгаар IPO хийнэ гэж болохгүй. IPO гэдэг ойлголт огт байж болохгүй. Үүнийг мартаж болохгүй.

УИХ-ын дарга асан З.Энхболд: Монгол Улсын төсөв 27 их наяд төгрөг болчихлоо. Энэ нь хоёрхон компаниас шалтгаалж байгаа. Нэг нь Эрдэнэс Таван Толгой, нөгөө нь Эрдэнэт үйлдвэр. ЭТТ одоо 11 их наяд төгрөгийн борлуулалт хийгээд сууж байна ш дээ. Энэ эх үүсвэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цалин нэмнэ, Одонтой ээжийн мөнгө нэмнэ, юу юу нэмж байна даа, мэдэхгүй байна. 2016 онд Улаанбаатар хот Улсын төсөв 6 их наяд төгрөг байхад бид амьдарч болж байсан. Харин өнөөдөр яахаараа төсөв 5 дахин нэмэгдээд 27 их наяд болоод байхад бид амьдарч чадахгүй байгаа юм. Замын түгжрэл, утаа, тог тасарна гэх мэт энэ асуудлаа шийдэж чадахгүй л байна, МАН-ынхан.

УИХ-ын дарга асан З.Энхболд: Манай арьс, шир, ноолуур зардаг наймаачид байна ш дээ хил гаргаж ноолуур арьс ширээ гаргалаа, цаана нь анх тохирсон үнээрээ авдаггүй хятадууд байдаг даа. Иймээс монголчууд хэлсэн үнээр нь өгчихөөд ирлээ гэдэг. Яг үүн шиг монгол нүүрс хэрэггүй удахгүй үнс болно гэж ярьдаг хэсэг бүлэг бий. Жишээ нь, манай Баабар гээд нэг нөхөр бий. Нүүрс үнс болно гээд нэг л өдөр бичээд эхэлсэн. Гол зорилго нь Таван толгойг үнэгүй авах ПР-ийнхаа мөнгийг авчаад ажлаа хийж байсан хүн байна лээ шүү дээ. Тиймээс нүүрс үнэгүй болох гэж байгаа юм чинь MCS Хятадын Шиньхуа компанид Таван толгойн ордоо үнэгүй өгчий өгчий гэж Монголчууд хэлнэ гэж л бодож л дээ. Тухайн үед УИХ-ын 40 гишүүн нүүрс үнс болохгүй. Элбэгдорж та 2 л үнс болно гэж боддог юм байлгүй гэж хэлээд зогсоож байсан түүхтэй.

Нэгдүгээр хэсэг. Үргэлжлэл бий.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.236] 2024-04-10 13:17:41

Энхболдоо та Цагаан суврагыг яагаад МАК- д 100% олон жилийн хугацаатай өгсөнөө тайлбарлахгүй юм уу?

Onoch [202.5.202.2] 2024-04-10 17:40:44

Ер нь бол монголын баялгийг монгол хүн авах эрхтэй. Тэр ердөө ч асуудал биш. Монголын баялгийг гадныханд лицензээр өгөх бол АМНАТ нь монголд ашигтай байх гол нөхцөл. Монгол хүн бол тэр баялгийг зараад монголд хөрөнгө оруулж, үйлдвэр завод барьдаг байгаа. Гадаад хүн зараад баяртай гээд өөр улсын эдийн засагт үйлдвэр завод барьдаг. Гадаад хүнээс авах юм нь АМНАТ л байдаг. Лицензээр гадаад хүнд өгөөд бүр АМНАТ-ыг бууруулж өгдөг. энэ гэмт хэрэг шүү.

E [122.201.31.71] 2024-04-10 10:37:26

Энхболдын хийсэн үнэншүү сайханбилэг эби нарын хорон санааг таслан зогсоосон

ЗОЧИН [202.126.90.170] 2024-04-10 09:55:36

ГАДААДЫН КОМПАНИД ӨГӨХ ГЭЖ БАЙСАН ХУЛГАЙЧ НЬ ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ

irgen [202.9.46.55] 2024-04-10 09:41:57

za bolo

Babi [64.119.31.152] 2024-04-10 08:23:51

Энэ манай Зэка-д ганц ч болов зөв хийсэн үйлдэл байгаа л юм байна. Гэхдээ тэрний сэдэл нь иргэдээ бодсондоо биш байхөө. Харин MCS-ийнхэнд атаархаж, хорссоны л үр дүн. Харин тэр нь Монголд ашигтай туссан нь яамайдаа. Хэрэв үүнийг буян гэж үзвэл, Төрийн өмчийг үнэгүйдүүлж, сүйрүүлсэн нүглийг цайруулахад арай хүрэхгүй байх л даа.

Монгол [66.181.188.66] 2024-04-09 21:41:19

ЭНЭ ГАНСҮХ ЧИНЬ ХАМГИЙН БОЛДОГГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГ БАЙСАН, ОДОО ЗАСАРЧ БАЙГАА ЮМ УУ

Zocnin [209.89.240.99] 2024-04-09 19:42:42

Uls orniihoo erh ashig add tumnii toloo zorigtoi duugarcn shiidwer garguulsan end hoyor erhem mongol ulsiin toriig bariltsah ucnirtai

ЗОЧИН [202.70.43.95] 2024-04-09 15:10:31

ЗӨВ ЗҮЙТЭЙ ЗҮЙЛ ХИЙХ ЧАДВАРТАЙ ХҮН АЛГА УУ БӨӨН ЖҮЖИГ ХИЙГЭЭД ЯВАХ ЮМ ДАА ДАНДАА Л ХУВИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ НӨХДҮҮД .

Зочин [43.228.129.134] 2024-04-09 14:04:49

Энэ сайт З.Энхболдын сайт юм.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.