Их Британи улс хөгжүүлж буй лазерын шинэ зэвсгээ "Украинд илгээх боломжтой" гэв

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн хөгжүүлж буй өндөр чадлын лазерын зэвсгийг Оросын дронуудыг устгах зориулалтаар Украинд илгээх боломжтойг тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Сайд Грант Шаппсын үзэж байгаагаар уг шинэ зэвсэг нь Европын дайн мөргөлдөөнд “асар том үүрэг гүйцэтгэх” магадлалтай гэнэ.

DragonFire нэртэй уг зэвсгийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ч үйл явцыг хурдасгах боломжтой гэж тэр үзэж байна.

Энэ оны нэгдүгээр сард DragonFire зэвсгээр агаар дахь байг устгах анхны туршилт амжилттай болжээ.

Солсбэригийн ойролцоо оршдог Портон Дауны батлан хамгаалах судалгааны төвд зочлохдоо Шаппс шинэ зэвсгийн хөгжүүлэлтийг хурдасгах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.

“Украинчууд энэ зэвсгийг ашиглахад 100 хувь төгс болсон байх албагүй. Бид үүнийг 99.9 хувийн төгс төгөлдөрт хүргэсний дараа тулааны талбарт ашиглаж эхлэхгүй. 70 хувьд хүргэсний дараа ашиглаад дараа нь үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой гэж би үзэж байна” гэж Шаппс энэ үеэр хэлжээ.

Их Британийн батлан хамгаалах яамны мэдээлснээр шинэ зэвсэг нь нэг километрийн зайнаас нэг фунт стерлингийн зоосыг онох хэмжээний өндөр нарийвчлалтай гэнэ.

Үүнийг дайсны дронуудыг амдаж устгахад пуужингаас илүү хямд шийдэл болно гэж үзэж байна.

Лазерын зэвсгийн хамгийн том давуу тал нь зардал бөгөөд эрчим хүчний эх үүсвэр байгаа тохиолдолд “онолын хувьд хязгааргүй тооны сум гаргах” чадвартай юм. Харин сул тал гэвэл онох бай нь саадгүй ил харагдаж байх ёстой.

АНУ бас эрчим хүч чиглүүлэх (directed-energy weapon) зэвсгийг олон жилийн турш судалж, туршиж байгаа юм.

LDEW (Laser Directed Energy Weapon) төрлийн зэвсэг нь өндөр эрчимтэй гэрлийн урсгалаар дайсны байг устгах зорилготой байдаг. Дронуудыг одоо уламжлалт пуужингаар устгадаг бөгөөд энэ нь асар өндөр зардалтай арга юм.

Их Британийн батлан хамгаалах яамны мэдээлснээр DragonFire зэвсгээр 10 секундийн турш буудахад ердийн цахилгаан халаагчийг нэг цаг ажиллуулсантай тэнцэх буюу 10 фунт стерлинг хүрэхгүй хэмжээний зардалтай байх гэнэ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2024-04-16 16:01:24

украйн хүчирхэг улсуудын зэвсгийн туршилтын талбар боллоо доо. тэнэг удирдагчтай байх нь нөхөж баршгүй хохирол дагуулж байна.

Сул улс хүчтэй улстай дайтах нь нэг иймэрхүү. [66.181.184.209] 2024-04-16 18:26:41

Англи, Америк, Франц ч Украйнд зэвсгийнхээ сайн мууг туршиж үзээд л, Орос ч янз бүрийн пуужин, хуягт, тэнгэрт эрэн хайх системээ туршаад, алдаа дутагдлыг нь арилгаад байна. Бүх туршилт нь украйн цэрэг ба оршин суугч нар дээр нь хийгдэж байдаг. Хөөрхийс!

Путин [202.70.34.27] 2024-04-15 12:04:07

Би оросыг буруу юм хийж байсан ч дэмжинэ. Яагаад гээч? Монголчууд бидэнд өөр зам бхгүй. Орос хятадаа дэмжиж л амьдрах улс шүү бид.

Зочин [202.126.89.157] 2024-04-14 16:41:51

Орчин үеийн техник зэвсгийн ололт бүхнийг туршиж үзнэ гэж. Мөн гайхамшигтай юм болж байна. 70% магадлалтай зэвсэг ямар байдгийг мөдхөн үзэх нь дээ...

Erka [202.55.188.83] 2024-04-14 11:39:08

Uhej b.san ukrain alialagchiin gart sonoj bna baruuni tarhni ugaaltaar ulsaa sonooj b.ga alialgch udahgui oros ah nariin gart ornoo orosuud zaabal ylah estoi Mongold b.ga henii huchend tusgaar uls bolsnoo medehgui malnuudiig Doroonoor ger orondno b.hadni ustgah heregteì

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:36:27

Украйн хохирч үлдэнэ. Монголчууд бидний эсрэг украйнчууд олон зүйл солиордог тул хорвоо дэлхийд тэдний хэрэг байхгүй.

Зочин [59.153.113.114] 2024-04-14 23:17:16

Хэтэрхий их оросуудад угаалгаад тархи чинь юм ойлгох ухаангүй болж

Бадарч [202.55.188.108] 2024-04-14 09:54:20

Украйныг бурхан ивээг. Коммунист большевик дарангуйллын эсрэг, улааны аюулын эсрэг тэмцэж буй Украйныг бүх талаар дэмжье. Аугаа Украйны яруу алдар бадраг.

Найз [66.181.161.10] 2024-04-14 18:47:54

Ойрын хугацаанд Оросын харъяат болно

Хоосон битгий онгиро. Чи айгаад чадахгүй. [66.181.184.209] 2024-04-14 13:33:00

Чи Украйнд очиж хоншоортой юм бол зэвсэг бариад оросуудтай байлдаач. Гөлөгнөөд ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ. Мурийцсан ч болно.

Бадарч [202.55.188.108] 2024-04-14 09:48:01

Анхнаасаа тууштай байгаа Англи улсад талархая.

Найз [66.181.161.10] 2024-04-14 18:48:57

Их Британи 3 хуваагдана.

Бадарч [202.55.188.108] 2024-04-14 09:44:49

Украйнд цэргийн тусламж үзүүлэх хэрэгтэй . Коммунист улаан Орос зомбид сургамж өгөх хэрэгтэй. Бусдыг сүрдүүлэх эрхийг тэдэнд хэн олгоод байгаа юм.!!!!! Эхэлж цөмийн зэвсэг хэрэглэсэн улс бүх хариуцлагыг хүлээнэ.!!!!!!! Улаан оросын нүгэлийг улаан Орост өөрт нь үүрүүл!!!! Барууныхан айж хулчийж Украйныг битгий улаан орост барьж өг!!!!

Тэнэгтээрэй, мангатаарай. [66.181.184.209] 2024-04-14 13:29:37

Монгол чинь Оростой хил залгаа. Оросыг оролдвол Монгол ч оролдуулна, дайнд хамарна, Хятадруу зугатахаас аргагүй болно. Үүнийг чи хүсээд байгаа юм уу?

Зочин [103.212.118.34] 2024-04-14 09:06:09

Украйнчууд анхнаасаа л буруутай шүү дээ. Тэнэг бодлого явуулж эхлэсэн, барууныхны заавраар. Харин монголчууд минь ухаантай л байх хэрэгтэй.

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:38:38

Яг тийм. Крым бол украйны нутаг биш, монголчууд бидний ах дүүс крымийн татаруудын нутаг мөн.

Бусдад ашиглуулах тэнэгүүд. [66.181.184.209] 2024-04-13 22:15:41

Англичууд муу Украйныг туршилтын туулай болгож заазанд гаргахандээ. Украйнууд тэнэгтээд ийнхүү туулай болсноо ч мэдрэхгүй туулай болохондээ. Муусайн тэнэгүүд.

Украйны тэнэгийг гайхаад л. [66.181.184.209] 2024-04-14 13:23:51

Харин тиймээ. Муусайн украйнууд бүүр тэнэгтэж дууслаа. Кх!

Зочин [66.181.187.191] 2024-04-14 01:55:44

Бас нэг өөрийгөө тоосон эргүү үхэр.Тэнэгээ мэдэхгүй тэнэг.хар мал...ккк

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-13 20:22:01

НААД ЗЭВСЭГЭЭ ХУРДАН ӨГӨӨРЭЙ. МАШ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА

Зочиг [139.5.216.135] 2024-04-14 01:08:01

Цөмийн цохилт өгвөл эргүүлээд цөмийн цохилт өгнө юунаас нь айдаг юм

Зочин [66.181.181.212] 2024-04-13 23:37:20

Хариуг нь даах уу? Орос цөмийн цохилт өгөөс буцахгүй байх.

зочин [66.181.180.113] 2024-04-13 15:10:02

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.