Монголын тамирчдаас дөрөв нь ялж, хоёр нь тэмцээнээ дуусгалаа

Aдмин / Спорт

Тайландын Бангкок хотод “Парис-2024” наадмын боксын төрөлд Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхлэв. Тэмцээнд 132 орны 578 боксчин Олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд эмэгтэй 23, эрэгтэй 28, нийт 51 эрх олгох юм. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин өрсөлдөж байгаагаас зургаан тамирчин эхний тулаанаа хийв. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 51 кг-д 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ нар эхний тулаандаа яллаа.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 57 кг-д олон улсын хэмжээний мастер Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар эхний тулаандаа ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжиж, Парисыг зорих боломжгүй болов.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 60 кг, 75кг, эрэгтэйчүүдийн 80 кг, 92 кг-ын жингийн тулаан болно. Манай тамирчдаас М.Намуун, Э.Эрдэнэтуяа, Г.Далай, Н.Отгонболд нар эхний тулаанаа хийх юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.238] 2024-05-27 13:18:04

Болортуул чавганц болиосой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.