Дотоодын виртуал хөрөнгийн идэвхтэй арилжаалагчдын тоо 93 хувиар багассан ч нийт арилжааны дүн буураагүй байна

Монгол Улс гурван жилийн өмнө виртуал хөрөнгийн хуультай болж, үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, хөрөнгийн урсгалыг ил болгосон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын виртуал хөрөнгийн идэвхтэй арилжаалагчдын тоо 93 хувиар буурсан ч нийт арилжааны дүн төдийлөн буураагүй байна.
Дотоодод бүртгэлтэй ВХҮҮ-ээр дамжуулан хийх гадаад виртуал хөрөнгийн арилжаа тогтвортой байж, 2024 оны I улирлаас хойш өдөрт дунджаар 4.2-5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, борооны дараах мөөг шиг олон койн гарч байсан үеийг бодвол дотоодын виртуал хөрөнгийн зах зээлд цөөн том, чанартай нь тунаж үлджээ. Үүний зэрэгэцээ монгол крипто зах зээлээс гадаадын том криптовалютууд руу шилжих шилжилт явагдаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл