"Челси" клубт 31 сая еврогийн торгууль оноожээ

Европын хөлбөмбөгийн холбооны Клубүүдийн санхүүгийн хяналтын хорооны нэгдүгээр танхимын хэвлэлийн албанаас "Конференцийн лигийн ялагч "Челси" клуб санхүүгийн ил тод байдлын журам (financial fair play) зөрчсөн тул 31 сая еврогийн торгууль оногдуулсан" гэж мэдээлжээ.
Мөн "Челси" клубт нэмэлтээр 60 сая еврогийн нөхцөлт торгууль оноосон бөгөөд энэ нь 2025, 2026, 2027 онуудад хуваагдан төлөгдөх боломжтой аж. Хэрэв аль нэг жилд санхүүгийн шаардлагатай үзүүлэлтийг хангаж чадахгүй бол 20 сая еврогийн торгууль тус бүрээр нь төлөх үүрэгтэй юм байна.
Үүнээс гадна Европын хөлбөмбөгийн холбоо Испанийн "Барселона" клубт 15 сая еврогийн бодит торгууль, мөн 45 сая еврогийн нөхцөлт торгууль оноожээ. Мөн дараах клубүүдэд торгууль оноосон байна. Үүнд:
Английн "Астон Вилла" - 11 сая евро
Хорватын "Хайдук" - 300 мянган евро
Францын "Лион" - 12.5 сая еврогийн торгууль тус тус оноожээ.
Санхүүгийн ил тод байдлын зарчмыг зөрчсөн “Лион” багийг 10 хоногийн өмнө Францын аварга шалгаруулах тэмцээний II дивизион руу шилжүүлсэн байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл