Эрдэмтэн судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ

2025 оны долдугаар сарын 7-ны дөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-наас 13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:30 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, эрдэмтэн судлаачид хамтран “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл өгнө.
11:00 цагт: УДБЭТ-ын уран бүтээлчид уран сайхны удирдагчтайгаа цаашид хамтран ажиллах боломжгүй болсон талаарх байр сууриа илэрхийлж МҮЭ-ийн холбооны төв байранд мэдээлэл өгнө.
11:40 цагт: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл