ОХУ-д бензиний үнэ долоо хоногийн дотор дунджаар 16 копейкоор нэмэгджээ

ОХУ-д 2025 оны долдугаар сарын 22-ноос 28-ны хооронд автобензиний үнэ өсжээ. Оросын “Росстат” буюу Статистикийн Холбооны Албанаас мэдээлснээр, энэ сарын 22-ноос 28-ны хооронд ОХУ-д бензиний дундаж үнэ 16 копейкоор нэмэгдэж, нэг литр нь 61.02 рубль болжээ. Харин дизель түлшний үнэ 3 копейкоор нэмэгдэж, 71.5 рубльд хүрсэн байна.
Бензиний төрлүүдийн үнэ:
Аи-92 маркийн бензин: 17 копейкоор өсөж, 1 литр нь 57.83 рубль болсон.
Аи-95 бензин: 16 копейкоор өсөж, 63.06 рубль.
Аи-98 болон түүнээс дээш октантай бензин: 3 копейкоор нэмэгдэж, 84.54 рубль болжээ.
Дизель түлш:
1 литрийн үнэ 3 копейкоор нэмэгдэж, 71.5 рубльд хүрчээ.
Үнийн өсөлт, бууралтын байршлууд:
Бензиний үнэ 75 бүс нутагт нэмэгдэж, хамгийн их өсөлт үзүүлжээ.
Дагестаны Бүгд Найрамдах Улсад – +1.7 хувиар өссөн байна.
Бензиний үнэ буурсан цорын ганц бүс:
Новгород муж – -0.1 хувиар буурчээ.
Москва хотод:
Бензиний үнэ 0.1 хувиар өссөн.
Санкт-Петербургт бензиний үнэ 0.2 хувиар нэмэгджээ.
Москва хот дахь шатахуун түгээх станцуудад:
Аи-92 бензин: 56.99 – 59.89 рубль
Аи-95 бензин: 62.79 – 67.89 рубль
Аи-98 ба түүнээс дээш: 83.20 – 90.16 рубль
Санкт-Петербург хот дахь үнэ:
Аи-92: 56.5 – 59.68 рубль
Аи-95: 61 – 65.76 рубль
Аи-98 ба түүнээс дээш: 85.5 – 90.04 рубль тус тус болжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл