Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа ажээ. Тодруулбал, эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргажээ. Цаашид гэрээт борлуулалтын нийт 400 цэг ажиллах юм байна.
Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой аж. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм байна.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК нийт 42’635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлжээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл