Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/1064 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтыг байнга зохион байгуулан ажиллаж байна.
Эргүүл шалгалтын явцад 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвгэрт морьтой 2 иргэн тарвага хууль бусаар агнаж байсан зөрчлийг илрүүлжээ.
Зөрчил гаргасан иргэдийг холбогдох хууль, журмын дагуу БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлж, хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өглөө гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Сэтгэгдэл