Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжин хуулийн төслийг баталж, эцсийн найруулгыг сонсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.