“Аавдаа бичих захидал” уралдаан зарлажээ

Aдмин / Энтертайнмент

“Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн бүтээлч баг, уран бүтээлчид шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн боллоо. Энэ удаад тус баг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн алдарт “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Задлаагүй захиа” нэртэй уран сайхны кино бүтээжээ.

Уг киног “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red Point Media”, “SO Media” хамтран бүтээсэн бөгөөд 2026 оны эхний сард үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байгаа аж.

“Задлаагүй захиа” кино багийнхан энэхүү бүтээлээ өргөжүүлэхийн зэрэгцээ “Аавдаа бичих захидал” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчид аавдаа байнга хэлж чаддаггүй ч зүрхэндээ тээж явдаг талархал, уучлал, дурсамж, хайр, гуниг, бахархал зэрэг сэтгэлийн үгсээ захидлын хэлбэрээр илэрхийлэх боломжтой аж.

Уралдааны гол зорилго нь эцэг хүний үнэ цэн, хайр, хариуцлагыг сануулж, хүмүүсийн зүрхэнд хадгалагдсан, аавдаа хэлж амжаагүй үгсийг цаасан дээр буулгаж, гэр бүлийн дотно харилцааг дэмжихэд оршиж буй юм байна.

Захидлыг 16 нас хүртэлх болон 17 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар хүлээн авч, шалгаруулах ажээ. Захидал нь монгол хэлээр, өмнө нийтлэгдээгүй, бусдын бүтээлээс хуулбарлагдаагүй, зөвхөн өөрийн бүтээл байх шаардлагатай бөгөөд үгийн тоонд хязгаар тавихгүй юм байна.

Орчин үеийн үнэлэмж, сэтгэл хөдлөл, дурсамжийг цогцлоосон захидлын эхэнд эсвэл төгсгөлд оролцогчийн овог, нэр, нас, холбоо барих утасны дугаарыг заавал бичих ёстой. Шүүгчдийн баг захидлуудыг нэр нууцлан үнэлж, эцсийн шийдвэрийг гаргах аж.

Шалгарсан захидлын эзэнд 1.000.000 төгрөгийн шагнал гардуулж, захидлыг “Задлаагүй захиа” цахим хуудсанд нийтлэхээр төлөвлөжээ. Захидлыг 2026 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл ХУД, 19-р хорооны Богдын гудамж, Тайж группийн 12-р байрны 5 тоотод биечлэн авч, мөн marketing@somedia.mn цахим хаягаар хүлээн авах юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.