"Зургаадах тоглогч" УСК нээлтээ хийнэ
Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмэхээр ирж буй “Зургаадах тоглогч” бүтээл нь цахим спортын ертөнцөд мөрөөдлөө даган тэмцэж буй охидын тухай өгүүлнэ. Энэхүү бүтээлийг бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.
Гол дүр Мулан — эгэл жирийн охин ч зүрх сэтгэлдээ том мөрөөдөл тээсэн нэгэн. Тэр багын найз охидын хамт анхны эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах CS2 тэмцээнд оролцохоор зориг шулуудна.
Энэ аялалд тэдэнд олон бэрхшээл, саад тохиолдох ч нөхөрлөл, итгэл үнэмшил, мөрөөдлийн хүч тэднийг урагшлуулна. “Зургаадах тоглогч” бол зөвхөн тоглоомын тухай бус, хүч чадал, хамтын зорилго, мөрөөдлөө орхихгүй байх тухай урам зоригийн түүх юм.
Кино нь хүүхэд залуучуудад, үзэгчдэд мөрөөдлөө дагах эр зоригийг сануулж, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хүсэл тэмүүллийг дэмжихийн үнэ цэнийг харуулна. Та манай багийн ЗУРГААДАХ ТОГЛОГЧ болоход бэлэн үү?
Найз нөхөдтэй хамт киногоо үзээрэй.
Нээлт 2026.01.16-нд бүх кино театрт,
2026.01.18-наас орон нутгийн үзэгчдийн хүртээл болох юм.



































































Сэтгэгдэл