Google Pay болон Apple Pay-д Голомт банкны виртуал картаа холбосон шинэ хэрэглэгч бүр урамшуулалтай

Aдмин / Эдийн засаг

Голомт банк харилцагчдадаа бүх төрлийн гар утсаар төлбөр тооцоогоо саадгүй, хялбар гүйцэтгэх боломжийг нээж Google Pay болон Apple Pay төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлж, амжилттай нутагшуулаад байна. Google Pay нь Android үйлдлийн системд, Apple Pay нь IOS үйлдлийн системд зориулсан төлбөрийн шийдэл бөгөөд аль аль нь төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай гүйцэтгэдэг давуу талтай.

Та дээрх төлбөрийн хэрэгслүүдэд Голомт банкны Mastercard болон T брэндийн картыг холбон ашиглах боломжтой бөгөөд хараахан Google Pay болон Apple Pay-ийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүст зориулан Голомт банкнаас шинэ хэрэглэгчийн урамшууллыг хэрэгжүүлж байна.

Урамшууллын хүрээнд дээрх төлбөрийн хэрэгслүүдэд Голомт банкны Mastercard брэндийн виртуал картаа шинээр холбосон харилцагчдад 10,000₮-ийн мөнгөн урамшуулал олгох юм. Хараахан Mastercard виртуал карт захиалж амжаагүй хүмүүс SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээр дамжуулан виртуал картаа идэвхжүүлэх боломжтой.

Картаа амжилттай холбосны дараа таны картын дансанд мөнгөн урамшуулал орно.

Үргэлжлэх хугацаа: 2026.01.21-2026.04.30

Apple Pay-д картаа холбох заавар:

зураг

Google Pay-д картаа холбох заавар:

зураг

Голомт банк дэлхийн олон оронд өргөн хэрэглэгддэг Apple Pay болон Google Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг нэвтрүүлснээр олон улсад төлбөр тооцоо хийх гарцыг нэмэгдүүлэх, төлбөр тооцооны асуудлаа хялбарчлах бас нэгэн боломжийг бүрдүүлсэн.

Ингэснээр Голомт банкны харилцагчид төдийгүй Монгол Улсын 1.6 сая IOS хэрэглэгчид, 2.6 сая Android хэрэглэгчдэд гар утсаа ашиглан дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх боломж нээгдсэн юм.

Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын талаар лавлах зүйл гарвал Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.