2026 оны Хятадын Хаврын Баярын Гала арга хэмжээ болно

Aдмин / Эдийн засаг

Хоёрдугаар сарын 16-ны Бээжингийн цагаар 20:00 цагт Хятадын Төв РадиоТелевизийн 2026 оны Хаврын Баярын гала тоглолт товлосон хугацаандаа болох болно. Энэхүү тоглолтыг CGTN болон онлайн платформуудаар дамжуулан англи, испани, франц, араб, орос зэрэг 85 хэлээр, 200 гаруй улс орон, бүс нутгийн 3300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран шууд дамжуулж, мэдээлэх болно.

Энэ жилийн Хаврын баярын гала тоглолт тайзны дизайнд анх удаа AIGC-ийн бодит үзэгдлийн тусгай эффектийн технологийг ашигласан байна. Арван дөрвөн иж бүрдэл тоон удирдлагатай эргэлдэгч модуль нь "давхиж буй морь"-ийг дүрсэлсэн тайзны байгууламжийг бүрдүүлэн, гэрэлтүүлэг, өнгөний нарийн зохицолтой хослон түмэн адуу давхих мэт сүрлэг, хөдөлгөөнтэй тайзны эффектийг бий болгожээ. “Торгоны замын эртний аялгуу” бүжгийн хөтөлбөр нь мянга мянган жилийн настай ханын зургуудыг тайзан дээр амилуулж, уран тансаг хөгжим, уян налархай бүжгээр дамжуулан үзэгчдийг эртний торгоны замаар аялуулах болно. Өнгөрсөн жил бүжиглэж байсан роботууд ч энэ жилийн тоглолтод өнгө нэмэх болно. Гала цэнгүүнд мөн олон орны уран бүтээлчид хөгжим, бүжиг болон бусад гайхалтай хөтөлбөрүүдээ үзүүлэх болно.

2024 оны 12-р сард Хятадын Хаврын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэж, Хятадын соёлын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгддэг бэлгэдэл болсон. Одоогийн байдлаар 20 орчим улс орон, бүс нутаг хаврын баярыг хуулиар тогтоосон баяр болгон тэмдэглэдэг бөгөөд дэлхийн хүн амын тавны нэг орчим нь үүнийг янз бүрийн аргаар тэмдэглэдэг аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.