ХААН галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

Aдмин / Эдийн засаг

Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2026 оны 2-р сарын 24-ний өдөр

Сонгон шалгаруулалтын дугаар: DPR-26-0403

ХААН Банк нь Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 2007 оноос хойш дэргэдээ ХААН галерейг нээж, уран бүтээлчдийг үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлж ирсэн билээ.

Монголын дүрслэх урлагийн салбарын өсөлтийг дэмжсэн энэхүү бодит хөрөнгө оруулалтыг бид тууштай үргэлжлүүлж, 2026-2027 онд ХААН Галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-26-0403 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банкны төв оффис, ХААН Банк цамхгийн ресейпшнд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу. Материалыг 2026 оны 3-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд бичгээр мэдэгдэнэ.

Уран бүтээлч таны шинэ санаа, өвөрмөц хэлэмж, чөлөөт сэтгэлгээг бид хүлээж байна. Таны бүтээл олон нийттэй уулзах дараагийн орон зай ХААН Галерей байх боломжтой.

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.