Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.
Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.
Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.







.jpg)

























































Сэтгэгдэл
иргэн [66.181.189.41] 2026-02-27 12:24:32
Шуурхай шийдвэр гаргахгүй сонгуулийн өмнө цалин тэтгэвэр нэмэх зүйл ярьвал ойлгомжгүй,Мэдрэмгүй алсын юм шийдвэл хариуцлагыг хатуу яригдана, Баталсан бүх хүнтэй ярина шүү