Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 1000 гаруй гишүүний хамт сар шинийн золголтоо өргөн дэлгэр зохион байгууллаа

Aдмин / Улстөр

Билгийн тооллын XVII жарны гал МОРИН жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, ахмадуудын төлөөлөл оролцсон хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Ёслолыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгат нээж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, Улс төрийн зөвлөлийн гишүүн И.Нарантуяа, Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Ууганцэцэг, БЗД-ийн АН-ын дэд дарга Х.Эрдэнэсайхан тэргүүтэй эрхэм төлөөлөгчид оролцон, өнгөрсөн жилийн ажлын үр дүн, ололт амжилтыг онцлон тэмдэглэж, ирж буй жилд эв нэгдэл, хариуцлага, идэвх санаачилгатай ажиллахыг нийт гишүүддээ уриаллаа.

“Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд ёслолд хүрэлцэн ирсэн БЗД-ийн 800 гаруй гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, “Ардчиллын гэрэгэ”-гээ гардан авлаа.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүд удахгүй болох Баянзүрх дүүргийн дотоод сонгуулиар М.Тулгатад итгэл хүлээлгэн, дэмжихээ нэгдсэн байр суурьтайгаар илэрхийлсэн юм.

Мөн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын залгамж халаа батжин, олон зуун залуу гишүүдээр эгнээгээ тэлж буйг удирдлагууд онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.