Л.Мөнхбаясгалан: Түгжрэлийг 32 хувиар бууруулах гээд Туул голоо алдана гэж байж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр "Сая бид Туулын хурдны замын талаар багахан мэдээлэл сонслоо. Туул голын ус руу 14 шон хатгаж, татамд нь оруулах тухай ярьж байна. Харин бусад хэсэгт оруулахгүй гэж тайлбарлажээ. Байгаль орчны үнэлгээ хийсэн ХХК-ийн захирал сая ирсэн бөгөөд ойролцоогоор 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарна гэж хэлсэн байна. Гэхдээ энэ мэдээлэл баталгаатай эсэхэд би эргэлзэж байна. Энэ асуудлаар ирэх долоо хоног бүрэн хэмжээний мэдээлэл бэлтгэж байгаа бөгөөд тэр үед нь илүү тодорхой болно гэж бодож байна. Мөн хотоос Одбаяр дарга ирсэн бөгөөд түүний хэлснээр түгжрэл 30 орчим хувиар буурна гэж үзэж байна. Ер нь хэдхэн километрийн цаана 12 шонг Туул голд зоохоор төлөвлөж байгаа аж. Бургас тарьж буй газар цөөн гэж үзэж байгаа ч үүнийг төдийлөн тооцохгүй байгаа бололтой.
Гэхдээ түгжрэлийг 30 гаруй хувиар бууруулахын тулд Туул голоо алдах эрсдэлд оруулах нь зөв шийдэл биш. Тиймээс бид түгжрэлтэйгээ байсан ч байгалиа хамгаалах нь илүү чухал гэж үзэж байна" гэжээ.
Б.Төгсбаясгалан

































.jpg)
































Сэтгэгдэл