Т.Даваадалай эхнэр, үеэлтэйгээ хамтарч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Aдмин / Улстөр

Нийслэлийн Прокурорын Газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэг сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ үеэрээ тэрээр: "Нэгдүгээрт, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор Професионалсрой ХХК-ийн удирдлагууд болох НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн Ба Зөв намын ЕНБДарга Ш.Мөнхсайхан нарыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэг /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгт нэр бүхий иргэдийг холбогдуулан шалгаж, мөрдөх байгууллагаас хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Хоёрдугаарт, ЭЦА-ын мөрдөгчийн саналын дагуу прокуророос “Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн” ХХК-ийн захирал Н.Билгүүн, “Хуваймонголиа” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа” нарт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1 дэх хэсэг /албан тушаалын байдлаа ашиглаж завших/, 18.6-1 дэх хэсэг /Мөнгө угаах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Даваадалай болон нэр бүхий иргэний орон байр, хуулийн этгээдийн ажлын байранд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, баривчилсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Иргнг [66.181.191.95] 2026-04-27 12:08:39

Хятадуудтай нийслэлийн авилгачид их холбогдсон .Нүүрс ,бордюр,автобус,Хятад хороолол,Туулын зам ,Бөөрөлжүүтийн станц гээд маш олон Ард нь энэ этгээдийнихятад шахуу болсон авгай нь байж ..


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.