Занданшсан шарил бүхий дарвуулт завь олджээ

Д.Тулга / Нүүр

phillipineХэд хоногийн өмнө хоёр филиппин залуу далайд загасчилж яваад цагаан дарвуулт завьтай таарчээ. Түүнд дөхөн очиход дарвуул нь эвдэрч, тал хэсгээрээ усан дор нэлээн урт хугацааны турш байсан бололтой байжээ. Загасчин залуусыг завины дээр гарахад энд тэндгүй эд зүйлс эмх замбараагүй хөглөрч, амрах өрөөн дэх холбооны хэрэгслийн дэргэд ахмад нь суугаагаараа нас барж, бие нь далайн давстай ус, салхинд занданшсан байсан аж.

Завины бүхээгээс олдсон бичгээс онгоцны эзэн нь немцийн аялагч, 59 настай Манфред Фриц Байорат болохыг олж мэджээ. Ахмадын дэргэд 2010 онд хорт хавдраар нас барсан эхнэр Клаудидаа бичсэн захидал нь байсан аж. Тус захидал “30 жил чи бид хоёр хамтдаа нэг л замаар явсан. Гэвч ямар нэгэн хар хүч чи бид хоёрын замыг салгаж. Одоо чи алга. Чи минь холын холд амар амгалан байх болтугай. Чиний Манфред” гэж төгссөн байна. Манфред Байорат сүүлийн 20 жил эхнэртэйгээ хамт далайгаар аялж байгаад эхнэрээ нас барахаас хоёр жилийн өмнө салжээ.

Филиппин, Германы хууль сахиулагчид Манфредийн төрөл төрөгсөд, найз нөхдийг хайж буй юм байна. Дээрх хөлөг онгоцыг Филиппиний Баробо арлын эргээс олжээ. Завин дээр хоол хүнс хангалттай, Манфредийн гэр бүлийн гэрэл зургийн цомог хүртэл байсан аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

phillipine

phillipine

phillipine

phillipine

phillipine

phillipine

phillipine


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.