Ж.Батзандан: Хар машиныг үзэн яддаг хүмүүс дахиж битгий шатаагаарай

Д.Тулга / Улстөр

Batzandan

Улстөрийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонхийн санал авсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Сономцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын дарга З.Энхболдын дэлгэсэн сонгуулийн үеэр хар машинаас илүү гарсан санал талаар лавлахад СЕХ-ны дарга Ц.Сономцэрэн "Улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид саналаа өгсөн. Нэг ч хүний санал зөрөөгүй. Хардалт, сэрдэлт дарамт шахалт гарсан. Бид автомажуулсан систем, хуулиа бариад ажилласан" гэсэн юм. УИХ-ын гишүүдийн асуулт, хариултыг доорх байдлаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -2004 оны сонгуулиас хойш бүтэн 12 жилийн дараа анх удаа харьцангүй тайван сонгууль болж байна. Энэ сонгуулийн ажлыг хуучин эрх баригчдын үед томилогдсон хүмүүс зохион байгуулсан учраас маргаан гарахгүй байх. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг мартаж болохгүй. 2011 онд батлагдсан Сонгуулийн хуульд өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна уу. Тийм бол саналаа яаралтай УИХ-д оруулж ирэх үү.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ намартаа багтаагаад УИХ-ын сонгуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа учраас УИХ-д саналаа хүргүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Хүнд сонголт, хүнд нөхцөлд намайг дэмжиж сонгосонд Баянголчууддаа баярлалаа. Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Монгол төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэт олонхидоо эрдэж монгол төрийг, төрийн албан хаагчдыг бужигнуулахгүй байх гэж итгэж байна. Сонгуулийн өмнө явж байсан янз бүрийн мэдээллийг хуулийн байгууллага нь шалгах байх. Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэн байгаа. Тиймээс тангараг өргөсөн төрийн албан хаагчдаараа битгий оролдоорой, улс төрийн албан тушаалаа томилоорой. Ардчилсан намын бий болгосон бүтээн байгуулалтыг зогсоохгүй байх гэж найдаж байна. Энэ маргаантай байгаа тойргуудаа яах юм бэ. Тангаргаа өргөөд болчих юм уу, удаа дараа гарсан зөрчлүүдийг яах вэ?

Ч.Содномцэрэн: -Энэ удаагийн сонгуулиар харьцангүй бага зөрчил, гомдол гарсан гэж үзэж байна. Сонгуулийн хуулиар зөрчил гомдлыг хэн шийдвэрлэх вэ гэдэг шинэ заалт орчихсон. Энэ нь 117.1 дээр цагдаагийн байгууллага шалгана, шүүх шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргье. Хар машиныг үзэн яддаг хүмүүс дахиж харж машиныг битгий шатаагаарай. Сонгуультай холбоотой хэд, хэдэн маргаан байгаа. Үүнд СЕХ анхаарлаа хандуулаарай. Эрх баригч болж байгаа МАН-ынхан дөрвөн жил хулгайтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайтайгаа тэмцээрэй, сүүлийн дөрвөн сар оффшортой тэмцэнэ гэсэн, оффшортойгоо тэмцээрэй.

Шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлэн явагдаж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000