Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

08:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэй “Le Cabernet” танхимд уулзалт хийнэ. Утас:99085725

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт:

ХҮҮХДИЙН ОРДОН

10:00 цагт: Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн хүрээнд хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Монгол, АНУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцоно. Утас: 88701407

“МИШЭЭЛ” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ

11:00 цагт: Энэ жил “Tourism for inclusive growth - Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриатай зохион байгуулж буй “АйТиЭм - 2021” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

11:00 цагт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан оролцоно.

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

13:00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээ “Миний ертөнц” үзэсгэлэнгээ нээнэ.

“ИХ МОНГОЛ” ХОРООЛОЛ

14:00 цагт: “Их Монгол” хорооллын оршин суугчид усан оргилууртай хөшөөний дэргэд эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас: 88405018

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

14:30 цагт: МҮХАҮТ болон "Наран фүүдс" компанийн хамт олон аж ахуй нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд нэмэлт гуравдугаар тундаа хамрагдахыг уриална.


Сэтгэгдэл

АААedhajle [178.158.70.35] 2021-11-02 13:25:48

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.