Баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 5-наас цахимаар худалдаална
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 5-наас цахимаар худалдана. Нийт 26 мянган тасалбар борлуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг 6-р сарын 16-наас авсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, жуулчдыг Монгол Улсад хүлээн авч үйлчилдэг тур оператор компаниуд 6-р сарын 16-25-ны хооронд албан хүсэлтээ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо эсвэл Монголын Аялал жуулчлалын холбоонд хүргүүлж, тасалбараа авчээ. Үлдсэн тасалбараа дотоодын наадамчдад зарах юм.

































































Сэтгэгдэл