ЗГ: Яамдын нэгжийг цөөлснөөр удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурч байна

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгалаа.

“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм.

Яамдын нэгжийг цөөлснөөр удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурч байна

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

Уг хуульд нийцүүлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар буурч байна.


Сэтгэгдэл

Zugeer jujig shuudee ... [103.57.92.123] 2025-06-26 14:00:33

Zugeer jujig shuudee...tuuh bish

Зочин [202.21.100.210] 2025-06-26 09:26:01

Худлаа яриад ард түмний тархийг угаахаа болиоч. Тэд чинь цомхотголд орохгүй. Ахлах мэргэжилтэн нэрийн дор хувалз шиг шигдээд л байна. Хийх ажилгүй өөрөө өөрсөндөө ажил бодож олдог. Тэр ажил нь шалгах хянах ажил байдаг даа. Олигтойхон ч хийчихгүй. Хүний хийсэн ажлыг өөрсдөө хийсэн юм шиг дээдүүдийгээ долоогоод явдаг даа. Үүнийг байнга л харж байлаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000