П.Наранбаяр: "Тамгагүй төр" жүжгээс ЭШ-д асуулт орсон нь Херотой ямар ч холбоогүй

Aдмин / Боловсрол

Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн сошиал хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ

Тэрээр "Элсэлтийн шалгалтад “Тамгагүй төр” жүжиг орж ирлээ гэсэн шүүмжлэл сүүлийн хэд хоног өрнөв. Зохиогч Бавуугийн Лхагвасүрэн уг эмгэнэлт жүжгээ 1998 онд туурвисан бөгөөд үүгээрээ Ардын уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
Харин 12-р ангийн сурах бичигт энэ жүжгийн зохиолын хэсэглэл орсон нь 2012 он.

Уг жүжгээс ЭШ-д асуулт орж ирсэн нь 2023, 2024, 2025 онууд. Монголын жүжгийн зохиолоос Д.Нацагдоржийн“Учиртай гурван толгой” зэрэг цөөн зохиол сурах бичигт орсны нэг нь л “Тамгагүй төр” жүжгийн зохиол байсан хэрэг. Херо Баатар бол уг жүжгийн зохиолыг 2022 онд театрын тайзнаа найруулан тавьсан найруулагч. Ч.Найдандорж найруулагчийн 1998 онд найруулан тавьснаас хойш тасралтгүй тоглогдож ирсэн энэ жүжгийг Херо Баатар шинэчилсэн хэрэг юм.

Сурах бичигт жүжиг орсон, ЭШ-д асуулт орсон нь Херотой ямар ч холбоогүй. Ийм л учиртай. Ийм юмаар улстөржих хэрэггүй" хэмээв

May be an image of 1 person and text


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.173] 2025-06-26 17:22:23

Тамгагүй төр зохиолын хэсгээс шалгалтын асуултад оруулж болно шүү дээ . Алдарт Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол . Заавал жүжиг гэдгээр нь өөлөх ёстой пу ! Ардын уран зохтолчийн бүтээл шүү

Зочин [202.9.46.137] 2025-06-26 16:05:51

Сурах бичгүүдэд шинэчлэл хийх хэрэгтэй.Ялангуяа техникийн ухааны сурах бичгүүдийг чиглэлийн инженер уншаад ойлгохгүй зүйл байдаг

Зочин [202.126.91.132] 2025-06-26 14:37:25

Маш муу байна тамгаггүй төр хичнэлийн сэдэвт орсон ч хүүхдүүд ойлгож чадах уу насаараа ном уншсан оддд ч уншиж байггг би тамгагүй төр нүүц товчоо хоёрыг маш олон унүсан ач зээ нартаа нууц товчоо гэдэг тийм учиртай гэж хэлж мэдахгүй тамгагүй төр бол юу ч мэдэхгүй Б Лхавгасүрэн бичсэн л гэж мэднэ дээ тэхээр хүүхэд юу ч мэдэхгүй л баймаар юм сайдаа

Зочин [203.91.115.53] 2025-06-26 14:12:27

Ямар мэдрэл нь ЭЕШ асуулт боловсруулдаг ямар дүнхүү нь тэр асуултийг нь баталдаг юм болдоо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000