СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-130 см давсан байна

Aдмин / Орон нутаг

Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон гол Сайхан сум, Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон орчимоор усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-130 см давсан байгаа ба Орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 10-20 см даван үерлэж байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Орхон гол Өлзийт сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх хандлагатай байна.

Орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000