Нийт нутгийн 23 хувьд цастай байна

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч аравдугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна.

Үүнээс Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэд 10-20 см, Баян–Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 0-5 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас зүүн болон төвийн аймгийн нутгаар -6.9...-3.1 градусаар, баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр -3.0...-1.1 градусаар хүйтэн, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар 1.1-1.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.