Болгарын Ерөнхийлөгч огцрохоо мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев өчигдөр улс үндэстэндээ хандан телевизээр үг хэлэхдээ, мягмар гарагт огцрох өргөдлөө өгнө хэмээн мэдэгдээд “ерөнхийлөгчийн хувиар иргэд та бүхэнд хандан сүүлчийн удаа үг хэлж байна” гэлээ. Хуулиар бол, одоо Үндсэн хуулийн шүүх түүний огцрох өргөдлийг хэлэлцэх ёстой бөгөөд хугацаанаас өмнө бүрэн эрхийг нь цуцлах эсэх талаар шийдвэрээ гаргана.

Шийдвэр гарах хүртэл Радев үүрэгт ажлаа гүйцэтгэх ба огцорсных нь дараа төрийн тэргүүний үүргийг дэд Ерөнхийлөгч Илияна Йотова гүйцэтгэх ёстой. Радев иргэдэд хандаж үг хэлэхдээ, Йотова ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Румен Радев 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр дараалан сонгогдсон юм. Болгарт өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр буй энэ үед тэрбээр огцрох өргөдлөө гаргалаа. Эсэргүүцэл дэгдэх болсон шалтгаан нь нийгмийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгүүд ажээ. Нэгэн дүрс бичлэгт, Болгар дахь Оросын “Лукойл” компанийн актив хөрөнгөтэй холбоотой хуулийг эрх баригч эвслээс сонгогдсон парламентын нэгэн гишүүн ердөө 26-хан секундийн дотор баталж байгаа нь харагдана. Харин нөгөө дүрс бичлэгт, маргаан дагуулж буй төсвийн төслийн талаар үдийн цайны үеэр санал хурааж буйг харуулжээ.

Үүнд бухимдсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны явцад буюу 12 дугаар сарын 11-ний өдөр Болгарын Ерөнхий сайд Росен Желязков огцрох өргөдлөө өгсөн байна.

Болгарын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, өөрийн гэсэн улс төрийн нам байгуулж, энэ онд болох парламентын ээлжит бус сонгуульд оролцохын тулд Р.Радев огцрохоор шийдсэн байж магадгүй ажээ.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.92] 2026-01-20 13:57:55

СОЁЛТ ЕРТӨНЦ БОЛ АЛБАН ТУШААЛ ГЭДЭГ ОРЖ ГАРЧ Л БАЙДАГ ЖИРИЙН ҮЗЭГДЭЛ. МОНГОЛД БОЛ ҮХЭН ХАТАН ХУВАЛЗ ЛУГАА ШИГДЭЭСТЭЙ, ИРГЭДИЙН УУР УЦААР, ЭСЭРГҮҮЦЭЛ БАРЖ ЯДАЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОН ЗУУРАЛДААСТАЙ. НЭР НҮҮР МУУТАЙ МАНАЙ НЭГ ХҮН ҮНЭЭС ЯДАЖ ҮЛГЭР ЖИШЭЭ АВААСАЙ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.