Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна.

Тус сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.4 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 12.8 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байв.

May be an image of text

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь байсан бол 2026 оны хоёрдугаар сард 6.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.2 нэгж хувиар (17.8%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар (51.2%) тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2026 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь гарсны 3.3 (51.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.8 (12.9%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.