Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Aдмин / Нүүр

Дэлхийн томоохон хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм. Нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно.

Трамвай ашиглалтад орсноор оргил цагийн үед нэгдүгээр трассаар 6509, хоёрдугаар трассаар 6989 хүн зорчих боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний урсгалыг илүү зохион байгуулалттай болгож, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Трамвайн төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мельбурн, Праг, Истамбул зэрэг дэлхийн олон хот трамвайг тээврийн гол хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [188.162.249.134] 2026-03-10 11:50:32

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад баярцогт даргаас асуугаад муусайн ядаргаатай ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна.

Аль нэгийг нь сонго. [202.126.90.51] 2026-03-10 11:43:59

Нэг бол метрогоо барь, эсхүл метрогоо бүрмөсөн болиод трамвайгаа барь. Хоюулангий нь барихад Монгол Улсын төсөв хүрэхгүй. Лүн сум хүртэл засмал замаа 6 бүстэй болгоно гэсэн. Хажуугаар нь тэгээд нийслэлээ Хархоринлуу ойрын 5-6 жилийн дотор нүүлгэнэ гээд байгаа. ХААНААС эдгээрийг төсөвлөх гээд байгаа юмб?

Битгий үймүүлээд байгаач . [202.126.90.51] 2026-03-10 11:36:36

Метро барих төсөлд БҮХ хөрөнгө зарагдачихна трамвайны төсөлд мөнгө Засагт БАЙХГҮЙ гэсэн биздээ? Засгийн газраас тэр трамвайны зам барихаа БОЛЬ гэж шийдсэн гэж хэд хоногийн өмнө зурагтаар мэдээлсэн. Тэгэхлээр та нар юү бичээд үймүүлээд байгаа юм бэ??? "Орсон борооны хойноос ..." гэдэг болж байна уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.