МИАТ: Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

Aдмин / Нүүр

Ойрхи Дорнодын бүс нутагт "гацаад" байгаа Монгол Улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирэхээр өнөөдөр /2026.03.10/ 07:40 цагт МИАТ компанийн хөлөг Хөшигийн хөндийгээс хөөрлөө.

Иран улсад Израйль, АНУ хамтран цэргийн ажиллагаа явуулснаар Ойрхи Дорнодын бүс нутагт агаарын орон зай хаагдах, олон улсын нислэгүүд хязгаарлагдаад байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсын иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийг өнөөдөр хийлээ. Тодруулбал, Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Одоогоор Ойрхи Дорнодын бүс нутагт Монгол Улсын 469 иргэн байгаагаас 321 нь тухайн орнуудад байнга оршин сууж, 148 нь түр хугацаагаар зорчиж буй иргэд аж. Түр зорчиж буй бүх 148 иргэн буцах хүсэлтээ гаргасан бол байнга оршин суудаг иргэдээс 20 хүн мөн эх орондоо буцах хүсэлт илэрхийлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.