ХАБЭМТ: Хүйтний стрессээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Aдмин / Эрүүл мэнд

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэн­дийн төв (ХАБЭМТ)-өөс өвлийн улиралд ялангуяа хөдөө гадаа ажилладаг хүмүүс хүйтний стресст хамгийн их өртдөгийг анхааруулав.

Тодруулбал, мал аж ахуй, уул уурхай, барилга, зам засвар, аврах ажиллагаа, гудамжны худалдаа, тохижилт үйлчилгээний зэрэг салбарын ажил­ чид хүйтний стресст түлхүү өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг ажээ.

Даарч хөрснөөс болж хүмүүст ихэвчлэн зүрх­ний цохилт олшрох, амьсгал түргэсэх, толгой эргэх, ухаан балартах, чичрэх, шүдээ хавирах, гар, хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй болох, арьс цайж “хайрагдах”, сэтгэл санаа тогтворгүйтэн, уурлаж бухимдах шинж тэмдэг илэрдэг байна. Улмаар эл байдал удаан үргэлжилбэл биеийн ерөнхий дулаан буурч, осгох аюултай ажээ.

Иймд албан байгууллагууд хүйтний улиралд гадаа ажиллаж, амрах цагийг зохицуулах, дулаан байр, уураг, илчлэг сайтай хоол, хүн­сээр хангах, ажилтнуудад хүйтний нөлөөллийн сургалт явуулах, чийг нэвтрэхгүй, амьсгалдаг материалтай хувцас өмсгөх, яаралтай тусламж үзүүлэх мэргэшсэн хүнтэй байх, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулахыг зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.