Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа

Aдмин / Эдийн засаг

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна. Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулна. Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно.

НИТХ-ын 2025 оны 25/133 дугаар тогтоолоор батлагдсан “Түймэрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажил” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлж байна. Тус төслийн нийт төсөвт өртөг нь 17,339,996,000 төгрөг бөгөөд үүнээс 2026 онд 8,670,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсан. Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барихаар шийдвэрлэсэн. “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 13 давхар, бүрэн цутгамал барилгыг 2025 оны 12 дугаар сард амжилттай буулгасан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.140] 2026-01-23 18:10:49

Хаанаас ямар хөрөнгөөр барих гэж байгаа юм бэ дээ. Дэлбэрэлтэнд өртөжамь насаа алдсан хүмүүсийн ар гэрт ямар тусламж үзүүлж байгаа вэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.