И-Монголиа системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авч байна
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн англи хэлээр гаргаж байсан бол одоо орос, англи, хятад, солонгос, франц хэлээр авч байна.
Үүнд төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гэрлээгүй болон гэрлэсэн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэх, НДШ төлөлт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, тэжээгчээ, хөдөлмөрийн чадвар алдсан, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, вакцинд хамрагдсан тодорхойлолт багтаж байгаа. Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг гадаадад сургуульд сурах, ажилд орох, виз мэдүүлэхэд албан ёсны орчуулгаар баталгаажуулдаг байсан бол одоо И-Монголиа системээс шууд авахыг ЦХИХХЯ мэдээлэв.
Иргэд иргэний үнэмлэх, гар утастайгаа ирж, энэ үйлчилгээг авах юм. Итгэмжлэлээр үйлчилгээ авах бол итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, итгэмжлэл дээр тухайн авах гэж буй үйлчилгээ тусгагдсан байх шаардлагатай ажээ.

































































Сэтгэгдэл