Хоёрдугаар сард гадаадын 776 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгожээ. Үүнээс 24 улсын 2224 иргэнд аяллын цахим виз олгосон байна. Харин эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 776 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1862 иргэний хугацааг сунгав.

Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 37.3, виз олголт 35.3 хувиар буурсан бол гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрөл 12.1, сунгалт 31.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар 136 улсын 32 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.