Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2026 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 26-31-нд: “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас “Иргэний нийгмийн 7 хоног” болгон тэмдэглэнэ.

1 дүгээр сарын 27-нд: Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр В.А.Моцартын бүтээлүүдээс тоглоно.

1 дүгээр сарын 27-нд: 2025-2026 оны волейболын дээд лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлнэ.

1 дүгээр сарын 28-нд: Засгийн газрын хуралдаан болно.

1 дүгээр сарын 30-нд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Хурмаст тэнгэр” Монгол хөгжим цуврал тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

1 дүгээр сарын 30-нд: “Е-Business”системийн мобайл хувилбарыг нээнэ.

1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 1-нд: Олон улсын хэмжээний мөсөн сурын тэмцээн болно.

1 дүгээр сарын 31-нд: Токио хотноо “Монгол-Японы найрамдлын гүүр” тоглолт болно.

1 дүгээр сарын 31-нд: Улсын Хүүхэд залуучуудын театр “Аддамсын гэр бүл” дэлхийн алдарт мюзикл жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр тоглоно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд: “Улаанбаатарын өвлийн наадам 2026” “Скай резорт” цанын баазад болно.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

1 дүгээр сарын 27, 28-нд: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам сарын 27, 28-нд болно.

1 дүгээр сарын 31-нд: Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд: Дорноговь аймагт "Их говийн тэмээ-2026" өвлийн эвент болно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 2-нд: Говь-Алтай аймгийн Төгрөг суманд “Засагт хан-2026” тэмээчдийн бага наадам болно.

Хилийн чанадад:

1 дүгээр сарын 29-нд: Лихтенштейний Малбун хотод Мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 2 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.