SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн "SpaceX", хиймэл оюун хөгжүүлэгч "xAI" компаниудаа нэгтгэсэн тухай "SpaceX"-ийн цахим хуудсанд мэдээлжээ.

Хиймэл оюуныг бүтээхэд их хэмжээний эрчим хүч шаардагддаг бөгөөд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр хөгжүүлэхийн тулд Дэлхий дээрх нөөц хүрэлцэхгүй гэдгийг мэдээлэлд дурдаад, хоёр компанийг нэгтгэснээр нарны эрчим хүчээр ажиллах хиймэл оюуны өгөгдлийн төвүүдийг сансарт байрлуулах боломж нээгдэнэ хэмээн онцолсон байна.

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, нэгдсэн компаниудын нэгж хувьцаа 527 орчим ам.доллар байх бол нийт үнэлгээ нь 1.25 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. "SpaceX" компани "Tesla"-тай нэгдэх эсвэл хиймэл оюуны технологийн "xAI"-тай гэрээ байгуулах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан юм.

"SpaceX", "xAI" компаниудыг нэгтгэснээр пуужин, хиймэл дагуулын холбоо, хиймэл оюун, өгөгдөл боловсруулах сансрын дэд бүтцийг нэгтгэсэн инновацын цогцолборыг байгуулах боломжтой болно гэж И.Маск үзэж байгаа ажээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.